Дүрс бүр нь 70 кг жинтэй шатар бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Дүрс бүр нь 70 кг жинтэй шатар бүтээжээ

Дүрс бүр нь 70 кг жинтэй шатар бүтээжээ

Хятад улсын Үхань хотын Биоинженерийн дээд сургууль спортын наадмынхаа үеэр аварга том шатраар тоглох тэмцээн зохион байгуулсан байна. Энэхүү шатрын хөлөг “Сургуулийн цагаан хэрэм” цамхагт байрладаг бөгөөд 10 метр урт, 9 метр өргөн гэнэ. Харин шатрын 32 дүрс тус бүрийнх нь диаметр 0.6 метр, 70 орчим кг аж. 

Шатар тоглох явцад оюутнууд шатрыг хоёр талын төмөр бариулаар нь хөдөлгөнө. Тус сургууль 2015 оноос энэ шатраар тоглох сонгон судлах хичээлийг нээсэн бөгөөд тэр үеэс спортын наадамдаа оруулжээ. Өдгөө энэ нь хамгийн их өрсөлдөөнтэй, сонирхол татсан тоглоомуудын нэг болсон байна. 

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж