БНХАУ-ын Гүйжоу мужийн Зүни хотын Хуйчуан дүүргийнхэн хулсан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50 гаруй жилийн түүхтэй. Тус нутгийн иргэд ойр орчмынхоо уулын бэлд ургасан хулсыг ашиглан сандал, ширээ, сагс, малгай гэх мэт 10 гаруй нэр төрлийн гар урлалын бүтээгдэхүүн хийдэг аж. Эдгээр нь байгаль орчинд ээлтэй, удаан эдэлгээтэй, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнүүд гэнэ.
Өдгөө тус нутгийн хулсан урлал хийдэг иргэдийн тоо 400 давж, тэд Хулсан урлалын холбоо байгуулан “Таобао”-д нэгджээ. Энэ нь хулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын хурдацтай хөгжлийг илтгэж буй.
“Таобао” нь Хятад улсад өргөн ашиглагддаг интернэт худалдааны цахим сайт бөгөөд Жак Ма үүсгэн байгуулсан юм.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ