“Синглүүдийн өдөр”-ийн онлайн худалдаа шинэ дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

“Синглүүдийн өдөр”-ийн онлайн худалдаа шинэ дээд амжилт тогтоов

“Синглүүдийн өдөр”-ийн онлайн худалдаа шинэ дээд амжилт тогтоов

Арваннэгдүгээр сарын 11 буюу “Синглүүдийн өдөр” Хятадад онлайн худалдааны ашиг шинэ дээд амжилт тогтоожээ.

Алибаба группын “Taobao”, “Tmall” зэрэг онлайн худалдааны сайтууд өнгөрсөн оны “Синглүүдийн өдөр”-ийн 19.1 тэрбум юанийн ашгийг өнгөрсөн бямба гаригийн /2017.11.11/ өдрийн 13 цагийн дотор олсон гэнэ. Тус группын “weibo” дахь хуудсанд бичсэнээр орон нутгийн цагаар оройн 9.20 гэхэд нийт онлайн худалдааны нийт ашиг 30 тэрбум юань болсон байжээ.

Дотоодын зах зээлийг өргөжүүлэх шинэ арга зам эрэлхийлж буй Хятадын Засгийн газар онлайн худалдааг шинэ эдийн засгийн хөдөлгөгч хүч гэж нэрлэж байгаа юм.

Хятадад ’11/11′ өдөр хэмээн нэрлэж заншсан арваннэгдүгээр сарын 11 Хятадад төдийгүй дэлхийн улс орнуудад онлайн худалдааны хамгийн ашигтай өдөр болж хувираад байгаа юм.

Хятадын “Tmall” сайт өнгөрсөн бямба гаригт /2017.11.11/ 2009 оноос хойш олоогүй их ашгийг нэг өдрийн дотор олсон байна. Учир нь “Tmall”-ын худалдагчид эх газрын болон олон улсын 20,000 гаруй онлайн худалдан авагчдад “Gap”-аас авахуулаад “Steven Madden”-ий бүтээгдэхүүнийг 50 хувь, заримыг нь бүр 70 хувийн хямдралтай үнээр санал болгосон.

Харин жижиг худалдааны сайтууд нярайн живх мэт зүйлсийг тал үнээр нь худалджээ.

Өнгөрсөн жил Хятад улс “Синглүүдийн өдөр”-ийн онлайн худалдаанаас 120.6 тэрбум юанийн ашиг олсон билээ. Энэ нь 2015 оны ашгаас даруй 32 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байв.

Энэ нь АНУ-ын онлайн худалдааны  аварга “Amazon”-ы оргил өдрийн ашгаас 18 дахин, “Хар баасан гариг” болон “Кибер даваа гариг” олдог ашгаас 2.5 дахин өндөр үзүүлэлт ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж