МАН-ын Их хурал зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан яг одоо Төрийн ордны “Б” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар энэ сарын 20-22-нд товлогдсон Их хурлын талаар хэлэлцэж буй аж. Ажлын хэсгийн хуралдаанд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй тус намын удирдах түвшний гишүүд оролцож байна. МАН-ын Их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцохоор сонгогдсон. Энэ асуудлыг мөн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулж буй ажээ.
Г.ХОРОЛ