Ньюс хөтөч: Дэлхийн аваргаас анхны медаль хүртсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Дэлхийн аваргаас анхны медаль хүртсэн өдөр

Ньюс хөтөч: Дэлхийн аваргаас анхны медаль хүртсэн өдөр

ХОТЫН ЦАГ АГААР

Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

бич, тахиа жилтнээ хянамгай бай

Ангараг гариг. Билгийн тооллын 26, Тугчин одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 08.05 минутад мандаж, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1921.11.14 Ардын Засгийн Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал нийтлэн илгээжээ.

1967.11.14 Ардын Энэтхэгт болсон бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Мехико-1968” олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат хүрэл медаль хүртэв. Энэ медаль Монголын спортын түүхэн дэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай болон ‘Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл’ дэд хөтөлбөр батлах тухай зэрэг 4 асуудал хэлэлцэнэ.
  • Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

11.00

  • Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ, туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгаа танилцуулах арга хэмжээ  Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
  • Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын хугацаагүй ажил хаялттай холбоотойгоор мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байранд болно.
  • Багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг, эхчүүдийн холбоо хамтран Монголын залуучуудын холбооны 104 тоотод мэдээлэл хийнэ.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

18.15

  • Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн ХБК-ийн 80 жилийн ойд зориулсан тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод урилгаар ОХУ-ын төгөлдөр хуурч Дмитрий Людков, БНСУ-ын төгөлдөр хуурч Пак Сун Хва нар оролцон тоглоно. Тасалбарын үнэ: Лож, Партер-50000, Бэльэтаж-20000.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

16.30

  • SQ хөгжлийн төвийн ээлжит лекц ‘Үл үзэгдэх ертөнц’ нэртэйгээр зарлагджээ. Тус төв нь залууст хандсан сайн дурын үйл ажиллагаа, сургалт, илтгэл лекцүүдийг цувралаар хүргэдэг. Энэ удаагийн лекц Happiness Center Mongolia-д болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж