Венесуэлийн нийслэлд Лениний цээж баримал босгожээ

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Венесуэлийн нийслэлд Лениний цээж баримал босгожээ

Венесуэлийн нийслэлд Лениний цээж баримал босгожээ

Октябрийн хувьсгал ялсны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Венесуэлийн нийслэл Каракас хотод Владимир Лениний цээж баримал босгожээ. Нээлтийн ёслолыг Венесуэлийн VTV шууд дамжуулан үзүүлсэн байна.

Хөл ихтэй Чөлөөлөгчдийн гудамжинд байрлуулсан уг баримлын талаар Венесуэлийн Үндэсний түүхийн зөвлөлийн тэргүүн Педро Кальзадилла “Ленин одоо Фарабундо Марти, Аугусто Сесар Сандино, Хо Ши Мин нарын дэргэд мөнхрөхөөр боллоо. Мөн Эмилиано Запата, Мануэла Саэнз нар ч бий. Тэд бол бид бүхний тэмцэл, зүтгэлийн бэлгэ тэмдэг юм” хэмээжээ.

Орос орны түүхэн хувьсгалын 100 жилийн ойг Венесуэл даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх талаар тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро жил гаруйн өмнө олон нийтэд зарлаж байсан юм. Энэ хүрээнд Кабинетийн гишүүд болон Венесуэлийн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаас бүрдсэн баяр тэмдэглэх комисс хүртэл байгуулжээ.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж