Хятадын нэгэн шүүгч шүүх хурлын үеэр тасарснаас болж, ажлаасаа халагджээ.
Хунань мужийн Дун’ань дүүргийн шүүхийн туслах шүүгч шүүх хурал ид үргэлжилж байх үед ширээний ард согтуу, ‘тасарсан’ унтаж байгаа видео бичлэг өнгөрсөн долоо хоногт Хятадын цахим сүлжээнд тарсан байна. Бичлэг хэдийгээр наймдугаар сарынх боловч цахим сүлжээнд тарсан даруйд Дун’ань дүүргийн шүүхийн вэб сайтад энэ хэргийг мөрдөн шалгаж буй тухай мэдэгдэл гарчээ. Удалгүй хоёр дахь мэдэгдэлдээ Дун’ань дүүргийн шүүх дээрх хэргийн эзнийг олж, ажлаас нь халснаас гадна үүнтэй төстэй сахилга батын зөрчил гарч буй эсэхийг шалгаж байгаа гэжээ.
Мөрдөн байцаалтын дүгнэлтээр дүүргийн шүүхийн туслах шүүгч тухайн өдөр үдийн цайны цагаар гурван найзтайгаа архидсан байжээ.
Дун’ань дүүргийн шүүх туслах шүүгчийг ажлаас нь халснаас гадна шүүх байгууллагад ажиллах эрхийг нь хассан гэнэ.