2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 181,897 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ ХК-ийн /JLT/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Адуун чулуун” ХК-ийн /ADL/ ханш хамгийн өндөр буюу 8.17 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 234 ширхэг үнэт цаас 22.4 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,167.34 нэгж болж 1.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,302,058,130,600 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ