Зарим шүүгчийг шинээр томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Зарим шүүгчийг шинээр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, зарим шүүгчийг шинээр томиллоо. Магнайбаярын Мөнхдавааг Баянхонгор аймгийн шүүхийн шүүгчийн, Баясахын Сугарыг Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Магсарын Нармандах, Чулуунбаатарын Цэнд нарыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, Санжаагийн Амардэлгэрийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилж, шинэ томилогдсон шүүгчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулан өглөө.

Хуулиа сахин биелүүлж, итгэл дааж, шударга сайн ажиллахыг Ерөнхийлөгч шинэ томилогдсон шүүгчдэд даалгалаа.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж