Хоёр хоногийн өмнө /2017.11.11/ Замын-Үүд сумын “Төмөр замын гудамж” гэх газрын орчмоос 13 настай эрэгтэй хүүхдийн цогцос олджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач нь сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангид сурдаг байсан байна. Тэрээр арваннэгдүгээр сарын 10-ны орой найзындаа хонохоор гэрээсээ гарсан байжээ.
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний эмнэлэг талийгаачид цогцост задлан хийж, үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Урьдчилсан байдлаар, талийгаач нь “газ” үнэртэж, мансууран амиа алдсан байж болзошгүй байгаа аж. Мөн цогцост ямар нэгэн ил шарх байгаагүй гэнэ. Хэргийг Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст шалгаж, хамгийн сүүлд талийгаачтай уулзсан хүмүүсийг дуудаж мэдүүлэг авч эхэлсэн байна.
Д.УУДАМ