Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Хүү юу, охин уу?

Эцэг эх болох гэж буй хосууд хүүхдийнхээ ямар хүйстэйг  мэдэхийг тэсгэлгүй хүлээж байдаг. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед үүнийг мэдэх амархан ч тэд төөрөгдүүлсэн элдэв цуу ярианд итгэхэд бэлэн байдаг юм.
Жирэмсэн эмэгтэйн гэдэс өргөн, дугуй байвал охин, шовгор байвал хvv төрнө.
Хэвлий дэх хvvхэд эрэгтэй эсвэл эмэгтэй байна уу гэдгээс  шалтгаалж эхийн биед янз бvрийн өөрчлөлт гардаг. Хэрвээ хvv байвал ямар ч асуудал гарахгvй, харин хордлого өгч сэтгэл санаа хямарч байвал охин байна гэдэг.  Мөн охид эхийнхээ гоо сайхныг авч төрдөг тул жирэмсэн эмэгтэйн арьс эрчимтэй сэвхтэж толбо үүсдэг. /жирэмсэн эмэгтэйчvvд зөв хооллож элэгтэй холбоотой асуудал vvсч байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Үvнийг арьсанд гарч буй өөрчлөлт илтгэнэ/.
Харин хэвлий дэх хvvхэд хүү байвал  давс, охин бол  амттан “нэхдэг” гэсэн яриаг та магадгүй сонсч  байсан байж таарна.
Хvvхдийн хvйс юуны тvрvvнд эцгээс буюу эр бэлгийн ямар эс өндгөн эстэй нийлж vр тогтосноос хамаардгийг бид мэддэг ч хүүтэй эсвэл охинтой болохоо хүүхэд олохоосоо өмнө ч сонгож болно гэж үздэг хүмүүс байдаг. Үүнийгээ гараг эрхсийн хөдөлгөөн, байрлал, цаг хугацааны мөчлөгтэй холбон тайлбарладаг.   Гэвч нэгэнт “олчихсон” хvvхдийн хvйсийг өөрчлөх боломжгvй юм.
Янз бvрийн цуурхал яриа үнэмшилтэй сонсогдож байвч амьдралд тэр болгон хэрэгждэггvй.
Хоолны дэглэмийн нууц
Ирээдvйн эцэг эхчvvд хvvхдийнхээ хvйсийг тодорхойлоход тус болдог тусгай хооллолтын онолын тухай та сонссон байх. Үнэн хэрэгтээ олон улсад чухамхvv хvvтэй эсвэл охинтой болохыг хvсэгчдэд зориулан эмч нар онцгой хоолны дэглэм бичиж өгдөг. Тийм дэглэмийг эхнэр, нөхөр хоёр хvvхэд олохоос гурван долоо хоногийн өмнө бас жирэмсний эхний хоёр сард мөрдөх хэрэгтэй байдаг. Хvvтэй болохыг хvсч байгаа эцэг эхчvvдэд давс ихтэй, лаазалсан хvнс, бvх төрлийн мах махан бvтээгдэхvvн, дарс, шар айраг ууж идэхийг зөвшөөрдөг бол сvv сvvн бvтээгдэхvvн, талх, амттан, бvх төрлийн самрыг хориглодог. Харин охинтой болохыг хүсвэл хоолондоо давсалсан хvнс, хийжvvлсэн ундаа, утсан бvтээгдэхvvн, төмс, бяслаг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байна. Мах маш бага хэмжээтэй хэрэглэхийг зөвлөдөг. Харин бvх төрлийн талх, самар, зөгийн бал, жимсний чанамал, жимсийг ахиухан идэх хэрэгтэй  шүү.
Секс
Эрдэмтдийн олон удаагийн туршилтын vр дvнгээс харахад  хvvхдийн хvйс бэлгийн харилцааны идэвхээс хамаардаг байна. Охинтой болохыг хvсч байгаа бол сексийн эрчимтэй бус, бие биеэ энхрийлсэн байдал давамгайлсан байх ёстой. Харин хvvтэй болохыг хvсч байгаа бол эсрэгээр байх хэрэгтэй болно.
Хvvтэй болохыг хvсч байгаа хосууд  дараах зөвлөгөөг анхаараарай.
Өндгөн эс боловсрохоос өмнөх 5 – 6 өдрийн турш сексээс татгалзах хэрэгтэй.
Бэлгийн ажлыг өндгөн эс боловсрон гадагшлах тэр өдөр хийх нь зүйтэй.
Эмэгтэй хvн нөхөртэйгөө нэг зэрэг /эсвэл эрэгтэйгээсээ тvрvvлж/ дур ханавал хvv олдоно.
Хамгийн зөв байрлал бол эрэгтэй нь ар талдаа байх байрлал юм.
Хэрвээ охин хvсч байгаа бол дараах зөвлөгөөнд анхаар:
Бэлгийн ердийн харилцааг /долоо хоногт 2-3 удаа/ сахь.
Өндгөн эс боловсрохоос хоёр өдрийн өмнөөс бэлгийн ажлаа зогсоо.
Эмэгтэй хvн бэлгийн ажлын vеэр дур ханахгvй бол охин олдоно гэж vздэг.
Хамгийн зөв байрлал нь эрэгтэй нь дээрээ байх байрлал.

Тооны нууц
Сарын тэмдгийн мөчлөг тогтвортой байдаг эмэгтэйчvvд хvссэн хvйсийн хvvхэдтэй болох магадлал өндөр байдаг.Сайн тооцоолж чадвал хүссэн хүүхдээ олох боломжтой. Сарын тэмдэг ирэх эхний өдрөөс өмнөх 11-12 өдрийн дотор хvv олддог. Харин 13-14 хоногт охин олдох магадлал өндөр болдог байна. Маш энгийн байгаа биз.
Тооцоолох бас нэг арга нь эмэгтэйчvvдийн наснаас хvvхдийн хvйс хамаарах онол юм. Энэ онолыг баримтлагчид тооцооны нарийн аргад итгэдэг. Тэгш настай эмэгтэйчvvд охин хvvхэдтэй болохын тулд тэгш сар /2, 4, 6-р сар…/ хэрэгтэй бол, сондгой тооны настай эмэгтэйчvvд сондгой сарууд /1, 3, 5-р сар…/ хэрэгтэй. Харин хvvтэй болъё гэвэл сондгой сарыг тэгш настай эмэгтэйчvvд, тэгш сарыг сондгой насны эмэгтэйчvvд сонгох нь зvйтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж