Бяслаг хийхтэй л адил

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Бяслаг хийхтэй л адил

Бяслаг хийхтэй л адил

Германы хамгийн том телевиз Lhamour-ын явуулж буй үйл ажиллагааг сайшаан онцлов.

ХБНГУ-ын “Дойч Вилл” телевиз Монголын органик гоо сайхан, арьс арчилгааны Lhamour брэндийг онцолжээ. “Founder’s valley” буюу “Санаачлагчдын хөндий” нэвтрүүлгийн хөтлөгч, санаачлагч, Германы “Jimdo” старт-ап компанийг үүсгэн байгуулагч Фридтьоф Детцнер Ази дахь гарааны бизнес эрхлэгчидтэй уулзах аялал хийж буй. 

Ноён Фридтьоф “Нийгэм, эдийн засаг уул уурхай гэдэг том зүйл дээр тогтож байна. Харин Д.Хулангийн хийж байгаа зүйл үйлдвэрлэлийг хөгжүүлж авч явах боломжтойг харуулжээ” гэв. Сонирхуулахад, Lhamour брэнд бүх насныханд зориулсан, 50-100 жилийн дараа гэхэд дэлхийн хаана ч танигдах брэнд бүтээх алсын хараатай.

Түүний хэлдэг үнэн. Монголын эдийн засгийн хөдөлгөх хүч нь ердөө л уул уурхай болчихсон. Ногоон дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг ойлголт бидэнд бараг байхгүйтэй адил. Ногоон ДНБ гэдэг нь энгийн ДНБ-с эдийн засгийн үйл ажиллагаанд оролцсон нөөц болон байгаль орчны хохиролын зардлыг хассан дүн юм. Ногоон ДНБ улс орны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой бөгөөд зөвхөн өнөө үе биш, ирээдүй хойч үеэ харсан бодлого боловсруулахад тустай.

Цөөн баримт дурдъя. Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн бөгөөд нийт экспортын өсөлт, бууралт нь эдгээр бүтээгдэхүүнээс шууд хамааралтай байдаг. Уул уурхайн экспортод худалдан авагч тал биш л бол аль ч улс орон таатай хандаад байдаггүй. Гэхдээ Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2016 оны Гадаад худалдааны тайланд Монголоос гадагш гарах ургамлын гаралтай бүтээгдэхүүний өсөлт жилд 38 гаруй хувиар өссөн нь бий. Lhamour гэхэд л Орос, Өмнөд Солонгос, Бельги, Канад тэргүүтэй долоон оронд бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж байна.

Фридтьоф Детцнер “Энд уул уурхайгаас өөр бизнес хийх амар биш. Бизнес эрхлэгч олон хүнтэй уулзахад эдийн засаг зөвхөн уул уурхайн салбарт л анхаардаг юм шиг. Төрд шинийг санаачлагч, бүтээгчдэд биш газрын лиценз өгөх нь чухал аж. Гарааны бизнес эрхлэгчдийг сонсох хүн хэрэгтэй байдаг гэнэ” хэмээлээ.

Тус нэвтрүүлгээр тэрээр мөн: ‘Lhamour брэндийг үүсгэн байгуулагч, захирал Д.Хуланд Нью-Йорк хотод үлдэж өндөр цалинтай, туршлага хуримтлуулж амьдрах сонголт байсан. Гэвч тэрбээр бусдын амьдралыг өөрчлөхийг илүүд үзсэн аж. Эдийн засаг, улс төр нь нэгэн тийш анхаарлаа хандуулсан байгаа ч Д.Хулан үүнийг асуудал болгодоггүй нь сайшаалтай’ гэж хэлжээ. Монголд сүүлийн үед уул уурхай гэхээс илүү залуучууд шинэлэг зүйлийг хийж бүтээх гэж байгаа нь нэмэгдсээр байгаа. Харин манайхан сүүлийн үед хар бараан мэдээлэл дунд л амьдарсаар. Гадныхан энэхүү гарааны бизнесүүдэд урам өгч байгаа шиг бид ч мөн залуучуудыгаа анзаарч, дэмжих цаг нь болсон болов уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж