Ажил хаялтаас үүдэх хохирлыг хэн төлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Ажил хаялтаас үүдэх хохирлыг хэн төлөх вэ?

Ажил хаялтаас үүдэх хохирлыг хэн төлөх вэ?

Түүнийг Н.Солонго гэдэг. Цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийнх нь багш нар хугацаагүй ажил хаялт зарласан болохоор өнөөдөр /2017.11.13/ нөхөр нь ажилдаа явалгүй, хүүхдүүдээ хараад гэртээ үлджээ.

Ажилдаа дагуулаад ирье гэсэн ч Н.Солонго Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гал тогоог хариуцсан менежерээр ажилладаг тул ажлын байрандаа хүүхдээ дагуулж очиж болохгүй. Тэдний хоёр хүүхэд Хан-Уул дүүргийн 218 дугаар цэцэрлэгт явдаг. Хүүхдийнх нь багш нар өнөөдрөөс хугацаагүй ажил хаях болсноо өнгөрсөн баасан гаригт /2017.11.10/ зурвас бичиж, мэдэгдсэн тухай Н.Солонго ярилаа.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гал тогоо хариуцсан менежер Н.СОЛОНГО

Багш нар хэд хоног ажил хаях нь тодорхойгүй байгаа учир хүүхдээ энэ өдрүүдэд хэнд харуулах, хаана хандах, тэдний хохирлыг хэн барагдуулах вэ гээд олон асуудал урган гарч ирж байна. Олон олон айл ийм асуудалтайгаар шинэ долоо хоногийг угтаж байна. Цэцэрлэг, сургууль олон хоног ажиллахгүй бол хүүхдээ харахаар гэртээ үлдсэн иргэдийн ажлын байр, цалингийн асуудал мөн хөндөгдөнө.

Н.Солонгын гэр бүл шиг хэн нэг нь ажлаасаа чөлөө авч, хүүхдээ гэртээ харж хоцорсон эсвэл ажилдаа хүүхдээ дагуулаад явж буй олон ээж, аав бий. Тэд бүгдээрээ багш нарын хугацаагүй ажил хаялт, түүнээс гарах сөрөг талуудыг шүүмжилж байгаа ч нэр болон хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийг нууцлахыг хүсч байлаа. Учир нь, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарынх нь зүгээс хүүхдэд нь эргээд дарамт, шахалт ирж болзошгүй гэж үзэж байна.

Жишээлбэл, Иргэн О цэцэрлэгийн насны гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь 120 дугаар цэцэрлэгт хамрагддаг. Гэвч тус цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарласан тул О өнөөдөр ажлаасаа чөлөө авч, гэртээ хүүхдүүдээ харж байна. Тэрбээр “Ажил хаялт нь нэг, хоёр өдөр байсан бол хувийн цэцэрлэгт хүүхдүүдээ түр өгөөд, ажилдаа явж болох байлаа. Гэтэл багш нарын ажил хаялт хэднийг хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа учир хувийн цэцэрлэгт хүүхдүүдээ өгчихвөл цалингаа тэр чигт нь цэцэрлэгийн төлбөрт өгөх болно. Том, жижиг гэлтгүй санхүү болон сэтгэл санааны хохирлыг эцэг, эхчүүд амсч байна’ гэлээ.

Ажлаасаа чөлөө аван, хүүхдээ харж буй дараагийн ээж бол иргэн Т. Бид түүнтэй холбогдож, ажил хаялтын талаарх байр суурийг нь сонсов. 

Т-гийн хүү гурван настай. Сонгинохайрхан дүүргийн нэгэн цэцэрлэгт хамрагддаг. Тэрбээр багш нарын ажил хаялтыг буруутгаж, “Надтай адил олон ээжүүд байгаа. Сургуулийн хүүхдүүдийн тухайд тасалдсан хичээлээ дараа нь нөхөөд, шахаж үзэж болох байх. Цэцэрлэгийнхний хувьд ийм байдалд хүрч байгаа нь харамсалтай байна. Боломжтой нэг нь хүүхдээ хараад үлдэж байна. Боломжгүй хүмүүс түгжээд явж байгаа шүү дээ. Тэдний аюулгүй байдал, амь нас, болзошгүй эрсдлийг хэн хариуцах вэ. Сэтгэл эмзэглэж байна’ гэж ярив.

Энэ мэтчилэн багш нарын хугацаагүй ажил хаялт эцэг, эхчүүдэд дарамт болж эхэллээ. 

Цалингаа инфляцитай уялдуулахыг шаардан, ажил хаяж буй ардын багш нарын тэмцэл айл бүрийн тулгамдсан асуудал болж ирлээ. 

Багш нарын ажил хаялтыг толгойлж буй Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний холбооноос ‘Ажил хаялтаас үүдсэн хохирлыг Засгийн газар хариуцна’ гэж мэдэгдэж байгаа бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ‘Ажил хаялтаас үүдэлтэй үр дагаврыг зохион байгуулагчид хариуцана’ гэж мэдэгдээд байна.

Боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны зохион байгуулагч З.ЦОГТГЭРЭЛ

Монголын боловсролын салбарыг O зогсолт хийхэд хүргэсэн энэ үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ? Ажил хаялт хууль, дүрэм зөрчиж байгаа юу?

Энэ асуултад Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний холбооны зохион байгуулагч З.Цогтгэрэл ‘Багш нарын хугацаагүй ажил хаялт ямар нэгэн хууль, дүрэм журам зөрчөөгүй’ гэсэн тайлбар өгч байна.  Түүний ярьснаар, улсын хэмжээнд өнөөдөр 177 сургууль, 217 цэцэрлэг, 11 шинжлэх ухааны байгууллага ажил хаялт зарлажээ. Орон нутгаас Архангай, Хэнтий зэрэг аймгийн 22 цэцэрлэг, сургуулийн багш нар ажил хаялтад нэгдсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор ерөнхий боловсролын сургууль, 127 дугаар цэцэрлэг болоод 24, 42, 215 гээд төв талбай тойрсон цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцохоо мэдэгдэж байсан ч хүүхдүүдээ хүлээж авах нь зөв гэж үзсэн байв. Эдгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн үргэлжилж байна. Үүнийг Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний холбооны зохион байгуулагч З.Цогтгэрэл “Өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх сургууль, цэцэрлэгийн удирдлагууд багш, ажилчдадаа дарамталж, ажил хаялтад оролцвол ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно гэж шахалтад оруулсантай холбоотой’ гэж тайлбарлав. 

Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан шаардлагын дагуу өнөөдрөөс АЖИЛ ХАЯЖ буй сургууль, цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагууд багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг Засгийн газарт тавьж буй юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ


Хугацаагүй ажил хаяж буй байгууллагуудын жагсаалт:

Шинжлэх ухааны салбар

  • Хими, химийн технологийн хүрээлэн 
  • Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
  • Физик технологийн хүрээлэн
  • Палеонтологийн хүрээлэн
  • Геологийн хүрээлэн
  • Түүх-Археологийн хүрээлэн
  • Дархан Ургамал газар тариалан хүрээлэн
  • Палентлоги геологи 
  • Түүх архелоги
  • Олон улсын харилцааны хүрээлэн
  • Ургамал газар тариалангийн хүрээлэн Дархан

Ерөнхий боловсролын сургууль:

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

  • 88-р сургууль
  • Шавь цогцолбор сургууль
  • 85-р сургууль
  • 53-р сургууль
  • 48-р сургууль
  • 102-р сургууль
  • 111-р сургууль
  • 127-р сургууль
  • 87-р сургууль
  • 21-р сургууль
  • Амгалан цогцолбор сургууль
  • 14-р сургууль
  • 92-р сургууль
  • 120-р сургууль
  • 79-р сургууль
  • 33-р сургууль
  • 44-р сургууль

ХАН УУЛ ДҮҮРЭГ

  • 10-р сургууль
  • 15-р сургууль
  • 26-р сургууль
  • 32-р сургууль
  • 34-р сургууль
  • 41-р сургууль
  • 52-р сургууль
  • 63-р сургууль
  • 75-р сургууль
  • 115-р сургууль
  • 118-р сургууль
  • 135-р сургууль
  • 7-р сургууль
  • 60-р сургууль
  • 18-р сургууль

СОНГИНХАЙРХАН ДҮҮРЭГ

  • 9-р сургууль
  • 65-р сургууль
  • 107-р сургууль
  • 124-р сургууль
  • Ирээдүй 3-р бага сургууль
  • Ирээдүй 1-р ахлах сургууль
  • Ирээдүй 2-р ахлах сургууль
  • Ирээдүй 1-р дунд сургууль
  • Ирээдүй 2-р дунд сургууль
  • 62-р сургууль
  • ‘Ирээдүй’ цогцолбор 1-р бага сургууль
  • 121-р сургууль
  • 74-р сургууль
  • 42-р сургууль
  • 129-р сургууль
  • 2-р бага сургууль
  • 67-р сургууль
  • 12-р сургууль
  • 105-р сургууль
  • 104-р сургууль
  • 123-р сургууль
  • 122-р сургууль

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

  • 17-р сургууль
  • 37-р сургууль
  • 39-р сургууль
  • 49-р сургууль
  • 50-р сургууль
  • 57-р сургууль
  • 61-р сургууль
  • 72-р сургууль
  • 117-р сургууль

СҮХБААТАР ДҮҮРЭГ

  • 1-р сургууль
  • 2-р сургууль
  • 3-р сургууль
  • 11-р сургууль
  • 16-р сургууль
  • 25-р сургууль
  • 29-р сургууль
  • 35-р сургууль
  • 58-р сургууль
  • 45-р сургууль
  • ӨЗБЛАСургууль
  • АЗЭСургууль
  • 31-р сургууль
  • 71-р сургууль
  • 4-р сургууль
  • 116-р сургууль

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

  • 47-р сургууль
  • ЭӨЦС-р сургууль
  • 28-р сургууль
  • ОУЦС-р сургууль
  • 93-р сургууль
  • 20-р сургууль
  • 113-р сургууль
  • Сэтгэмж
  • 70-р сургууль
  • 19-р сургууль
  • Монгени цогцолбор сургууль

НАЛАЙХ ДҮҮРЭГ 

  • Эрдмийн оргил сургууль
  • Голомт цогцолор сургууль

БАГАНУУР ДҮҮРЭГ

  • Боловсрол цогцолбор сургууль
  • Гүн галуутай цогцолбор сургууль
  • 125-р сургууль
  • Насан туршийн боловсрол төв

Цэцэрлэгүүд

    Баянгол дүүрэг 

    • 11-р цэцэрлэг
    • 13-р цэцэрлэг
    • 15-р цэцэрлэг
    • 30-р цэцэрлэг
    • 34-р цэцэрлэг
    • 47-р цэцэрлэг
    • 57-р цэцэрлэг
    • 66-р цэцэрлэг
    • 76-р цэцэрлэг
    • 77-р цэцэрлэг
    • 85-р цэцэрлэг
    • 86-р цэцэрлэг
    • 87-р цэцэрлэг
    • 88-р цэцэрлэг
    • 89-р цэцэрлэг
    • 93-р цэцэрлэг
    • 94-р цэцэрлэг
    • 95-р цэцэрлэг
    • 97-р цэцэрлэг
    • 98-р цэцэрлэг
    • 100-р цэцэрлэг
    • 114-р цэцэрлэг
    • 120-р цэцэрлэг
    • 133-р цэцэрлэг
    • 141-р цэцэрлэг
    • 157-р цэцэрлэг
    • 161-р цэцэрлэг
    • 162-р цэцэрлэг
    • 164-р цэцэрлэг
    • 197-р цэцэрлэг
    • 198-р цэцэрлэг
    • 242-р цэцэрлэг

    Баянзүрх дүүрэг

    • 3-р цэцэрлэг
    • 6-р цэцэрлэг
    • 10-р цэцэрлэг
    • 20-р цэцэрлэг
    • 32-р цэцэрлэг
    • 45-р цэцэрлэг
    • 50-р цэцэрлэг
    • 52-р цэцэрлэг
    • 59-р цэцэрлэг
    • 61-р цэцэрлэг
    • 63-р цэцэрлэг
    • 82-р цэцэрлэг
    • 122-р цэцэрлэг
    • 128-р цэцэрлэг
    • 129-р цэцэрлэг
    • 136-р цэцэрлэг
    • 147-р цэцэрлэг
    • 167-р цэцэрлэг
    • 168-р цэцэрлэг
    • 169-р цэцэрлэг
    • 172-р цэцэрлэг
    • 191-р цэцэрлэг
    • 199-р цэцэрлэг
    • 200-р цэцэрлэг
    • 201-р цэцэрлэг
    • 203-р цэцэрлэг
    • 204-р цэцэрлэг
    • 213-р цэцэрлэг
    • 215-р цэцэрлэг

    Сүхбаатар дүүрэг

    • 2-р цэцэрлэг
    • 17-р цэцэрлэг
    • 24-р цэцэрлэг
    • 25-р цэцэрлэг
    • 36-р цэцэрлэг
    • 40-р цэцэрлэг
    • 51-р цэцэрлэг
    • 54-р цэцэрлэг
    • 68-р цэцэрлэг
    • 69–р цэцэрлэг
    • 75-р цэцэрлэг
    • 109-р цэцэрлэг
    • 130-р цэцэрлэг
    • 135-р цэцэрлэг
    • 143-р цэцэрлэг
    • 149-р цэцэрлэг
    • 150-р цэцэрлэг
    • 160-р цэцэрлэг
    • 166-р цэцэрлэг
    • 171-р цэцэрлэг
    • 186-р цэцэрлэг
    • 234-р цэцэрлэг

    Сонгинохайрхан дүүрэг

    • 26-р цэцэрлэг
    • 38-р цэцэрлэг
    • 55-р цэцэрлэг
    • 78-р цэцэрлэг
    • 79-р цэцэрлэг
    • 80-р цэцэрлэг
    • 81-р цэцэрлэг
    • 84-р цэцэрлэг
    • 91-р цэцэрлэг
    • 99-р цэцэрлэг
    • 101-р цэцэрлэг
    • 104-р цэцэрлэг
    • 105-р цэцэрлэг
    • 106-р цэцэрлэг
    • 111-р цэцэрлэг
    • 112-р цэцэрлэг
    • 113-р цэцэрлэг
    • 116-р цэцэрлэг
    • 118-р цэцэрлэг
    • 119-р цэцэрлэг
    • 125-р цэцэрлэг
    • 127-р цэцэрлэг
    • 148-р цэцэрлэг
    • 156-р цэцэрлэг
    • 158-р цэцэрлэг
    • 170-р цэцэрлэг
    • 176-р цэцэрлэг
    • 192-р цэцэрлэг
    • 195-р цэцэрлэг
    • 214-р цэцэрлэг
    • 215-р цэцэрлэг
    • 226-р цэцэрлэг
    • 227-р цэцэрлэг
    • 244-р цэцэрлэг

    Хан-Уул дүүрэг

    • 12-р цэцэрлэг
    • 27-р цэцэрлэг
    • 28-р цэцэрлэг
    • 29-р цэцэрлэг
    • 35-р цэцэрлэг
    • 41-р цэцэрлэг
    • 49-р цэцэрлэг
    • 53-р цэцэрлэг
    • 65-р цэцэрлэг
    • 67-р цэцэрлэг
    • 71-р цэцэрлэг
    • 72-р цэцэрлэг
    • 73-р цэцэрлэг
    • 121-р цэцэрлэг
    • 134-р цэцэрлэг
    • 144-р цэцэрлэг
    • 145-р цэцэрлэг
    • 165-р цэцэрлэг
    • 189-р цэцэрлэг
    • 190-р цэцэрлэг
    • 209-р цэцэрлэг
    • 218-р цэцэрлэг
    • 219-р цэцэрлэг
    • 223-р цэцэрлэг
    • 230-р цэцэрлэг
    • 250-р цэцэрлэг

    Чингэлтэй дүүрэг

    • 5-р цэцэрлэг
    • 9-р цэцэрлэг
    • 31-р цэцэрлэг
    • 33-р цэцэрлэг
    • 37-р цэцэрлэг
    • 39-р цэцэрлэг
    • 56-р цэцэрлэг
    • 70-р цэцэрлэг
    • 74-р цэцэрлэг
    • 102-р цэцэрлэг
    • 103-р цэцэрлэг
    • 108-р цэцэрлэг
    • 124-р цэцэрлэг
    • 126-р цэцэрлэг
    • 155-р цэцэрлэг
    • 173-р цэцэрлэг
    • 174-р цэцэрлэг
    • 222-р цэцэрлэг
    • 224-р цэцэрлэг
    • 245-р цэцэрлэг
    • 246-р цэцэрлэг
    • 247-р цэцэрлэг

    Налайх дүүрэг 

    • 131-р цэцэрлэг
    • 239-р цэцэрлэг
    • 142-р цэцэрлэг
    • 193-р цэцэрлэг
    • 235-р цэцэрлэг
    • 241-р цэцэрлэг
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж