Фетулла Гуленыг “хулгайлах” 1.5 саяын хуйвалдааныг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Фетулла Гуленыг “хулгайлах” 1.5 саяын хуйвалдааныг үгүйсгэв

Фетулла Гуленыг “хулгайлах” 1.5 саяын хуйвалдааныг үгүйсгэв

АНУ руу дүрвэсэн Туркийн Исламын шашны зүтгэлтэн, улстөрч Фетулла Гуленыг тус улсын Засгийн газарт шилжүүлэн өгч, олон сая ам.доллар авах хуйвалдаанд Цагаан ордны туслах Майкл Флинн оролцсон тухай мэдээллийг Туркийн элчин сайдын яам үгүйсгэлээ.

Вашингтон дахь Туркийн элчин сайдын яамнаас барууны хэвлэлээр шуугиж буй мэдээллийг ор үндэсгүй, утгагүй зүйл” гэж тайлбарласан байна. АНУ-ын тагнуулын төв агентлагийн дарга асан Жеймс Вулси хэвлэлд Фетулла Гуленыг гуравдугаар сард Туркийн талд шилжүүлэн өгөх тухай 1.5 сая ам.долларын хуйвалдааны талаар мэдээлсэн билээ. 2016 оны долдугаар сард Туркт төрийн эргэлт гаргахаар завдсаныг Засгийн газар нь Фетулла Гулены зохион байгуулсан хэрэг гэж сэжиглэсэн.  

Вашингтон дахь Туркийн элчин сайдын яам хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийн хариуд албан ёсны мэдэгдэл гаргаж “Туркийн ард иргэд Фетулла Гуленыг АНУ-аас Туркт аваачиж, шударга шүүхийн өмнө дуудахыг хүсэж байна. Фетулла Гуленыг хууль бусаар шилжүүлэн авчрахаар хуйвалдаан зохиосон гэдэг бол ор үндэсгүй, утгагүй гүжирдлэг”  гэжээ.

АНУ-д орогнож буй Фетулла Гуленыг Туркийн талд шилжүүлж өгөхийг ерөнхийлөгч Режеп Эрдоган тус улсын Засгийн газраас удаа дараа шаардсан юм.

Барууны хэвлэлүүд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн 2016 оны есдүгээр сард Фетулла Гуленыг Туркийн талд шилжүүлэн өгөх тухай тус улсын Засгийн газрын албаны хүмүүстэй уулзсан гэж бичжээ.

Флинны өмгөөлөгч түүнийг Туркийн албаны хүмүүстэй уулзаж, хэлэлцээ хийсэн тухай дээрх мэдээллийг няцаасан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж