Олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол сурагчид бүгд шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол сурагчид бүгд шагнал хүртжээ

Олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол сурагчид бүгд шагнал хүртжээ

олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртлээФилиппин Улсын Давао хотноо 2017 оны 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртлээ. 

Дэлхийн нийт 20 гаруй улс оролцсон тус олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн,  Дорноговь аймгийн Замын-Yүд сумын “Үлэмжтэнгэр” сургуулийн 6 “а” ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул, Эрдэнэ-Очирын Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Мөн “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Гарамын Нармандах, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн 6.1 ангийн сурагч Пүрэвбатын Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн “Номуун далай” цогцолбор сургуулийн 5 “г” ангийн сурагч Өнөржаргалын Оджаргал, Баянхонгор аймгийн “Соого Сeйкeо” дунд сургуулийн 6 “б” ангийн сурагч Гантулгын Бат-Итгэл нар тусгай шагнал авлаа. 

Багийн ангилалд Монгол Улсын сурагчид хоёр баг болж оролцон, хоёул ‘Хүрэл цом’, хүрэл мeдаль хүртсэн байна.

Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон Монгол Улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн багш Хавдийн Төмөрхан, Баяхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн багш Сүхбаатарын Цагаан нар багшаар ажиллажээ. Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас зургаан хүүхэд оролцсон нь Монгол Улсын  хувьд онцлог үйл явдал болж байгаа юм.

Шагнал авсан сурагчид өнөөдөр эх орондоо ирж байна. 

Дашрамд дурдахад, олон улсын математикийн олимпиад буюу ITMO-International Teenagers Mathematics Olympiad нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад ажээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж