БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асныг баривчилжээ

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асныг баривчилжээ

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Кван-жинийг бямба гаригт /2017.11.11/ баривчлан саатуулсан талаар Йонхап агентлаг мэдээлжээ. Түүнийг өмнө нь эрх барьж байсан консерватив Засгийн газрыг дэмжихийн тулд олон нийтийн санаа бодлыг эргүүлэхийг завдсан хэрэгт буруутгаж байна.

Сайд асан Ким болон Батлан хамгаалахын дэд сайд асан Лим Кван-бин нарыг  2010-2012 оны хооронд экс-ерөнхийлөгч Ли Мён Бакийн тэргүүлсэн Засгийн газарт олон нийтийн дэмжлэг цуглуулах зорилгоор цахим орчинд их хэмжээний сэтгэгдэл, нийтлэл оруулж, цахим кампанит ажил өрнүүлсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Ким овогт энэ үйл ажиллагаанд тодорхой хүрээнд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Энэ нь Цэргийн гэмт хэргийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Харин Лим дээрх кампанит ажлын хүрээнд албаны хүнээс авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

Өмнөд Солонгосын хууль, хяналтын байгууллагынхан экс-ерөнхийлөгч Ли Мён Бакийн Гадаад бодлого, стратеги хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ким Тэ Хёг мөн мөрдөн шалгахаар болсон тухай эх сурвалжийн мэдээллийг Йонхап агентлаг дамжуулжээ. Энэ нь цаашлаад ерөнхийлөгч асан Литэй холбогдох магадлалтай гэнэ.

Харин ерөнхийлөгч асан Ли Мён Бак өөрийн удирдлага, хүрээлэл дунд ажиллаж байсан эрхмүүдийн нэр холбогдсон гэмт хэрэгт огт хамааралгүй, гэм буруугүй гэдгээ урьд өмнө мэдэгдэж байсан юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж