Сэлэм "эргүүлсэн" этгээдүүдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Сэлэм "эргүүлсэн" этгээдүүдийг шалгаж байна

Сэлэм "эргүүлсэн" этгээдүүдийг шалгаж байна

Мөрийтэй тоглоомоос болж маргалдсан найман залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тэд арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” буюу хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ.

Архидан согтуурсан тэдгээр 30-40 насны найман залуус хоорондоо зодолдохдоо нэр бүхий нэг этгээд нь сэлэм ашиглаж, танхайрсан нь дээрх газруудын хяналтын камерт бичигдсэн байна.

Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст тус тусад нь шалгаж, гэмт этгээдүүдээс байцаалт авч эхэлжээ.

Хэрэгт холбогдоод буй найман хүний хоёр нь бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн зургаагийн хоёрыг нь цагдаа нар барьж чадаагүй бөгөөд эрэн сурвалжилж эхэлжээ. Зодоон болсон үеийн доорх бичлэг нь зөвхөн ‘Castle’ диско баарны үүдний камерынх юм.
 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж