Капитрон банкны 16 жилийнхээ ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай үргэлжилсээр байна. Энэхүү хөтөлбөрийн эхний долоо хоногийн азтанаар Өмнөговь салбарын харилцагч Н.Мөнхбат шалгараад байгаа билээ.
Урамшуулалт хөтөлбөр 2017.11.06 – 2017.12.18-ны өдөр хүртэлх хугацаанд явагдах бөгөөд нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулж, 7 дахь долоо хоногт урамшуулалд оролцогчдын дундаас нэг Супер азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аяллаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аяллыг өнгөрүүлэх юм.
“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 2 дахь долоо хоногийн тохирлын эзнийг өнөөдөр буюу 2017.11.13-ны өдрийн 13.00 цагаас Капитрон Банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулна.
Эрхэм та картын урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.capitronbank.mn/mn/about-us/about-bank/news/39 хаягт хандах, эсвэл Капитрон банкны харилцагчийн лавлах 1800-2020 дугаарт хандан аваарай.
Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай!