АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчид дахин мэтгэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчид дахин мэтгэлцэнэ

АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчид дахин мэтгэлцэнэ

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн сонгуулийн комиссоос өнөөдөр /2017.11.13/ мэдээлэл хийлээ. Нэр дэвшигчид өнөөдрийн байдлаар нийт 13 аймаг, долоон дүүрэгт ажиллажээ. Улс төрийн намын шинэ соёл түгээх зорилгоор сонгуулийн хугацаанд бодлогын мэтгэлцээнийг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд  өмнө нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр мэтгэлцсэн бол дараагийн мэтгэлцээн энэ сарын 16-ны өдөр 20:45 цагт зохион байгуулахаар болжээ. Одоогоор АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн сунгаанд оролцогчдод өгсөн саналын хуудсыг битүүмжлэн нийслэлд сонгуулийн комиссын журмын дагуу хамгаалалттай өрөөнд хадгалж байгаа юм байна. Саналыг энэ сарын 21- ний өдөр тоолж, дүнгээ эцэслэн гаргах юм байна. АЗХ-ны 90 мянган гишүүн санал хураалтад оролцоно. Мөн тухайн аймаг, дүүрэг тус бүрийн АЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчдийн сонгууль зэрэг зохион байгуулагдаж байгаа юм байна.

Сануулахад, АЗХ-ны ерөнхийлөгчид С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа бол нийслэлийн АЗХ-ны тэргүүнд Ж. Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар өрсөлдөж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж