Кларисса Чун “Буэнос-Айрес-2018” хүүхдийн олимпийн элчээр сонгогдов

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Кларисса Чун “Буэнос-Айрес-2018” хүүхдийн олимпийн элчээр сонгогдов

Кларисса Чун “Буэнос-Айрес-2018” хүүхдийн олимпийн элчээр сонгогдов

“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, 2008 оны дэлхийн аварга, Пан Америкийн таван удаагийн аварга, АНУ-ын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагч Кларисса Чун “Буэнос-Айрес-2018” дэлхийн хүүхдийн олимпийн наадмын чөлөөт бөхийн төрлийн элчээр сонгогдов. ОУОХ-ноос спортын 13 төрөлд 25 элчийг зарлаад байгаа юм. Кларисса Чунтай хамт чөлөөт бөхийн төрөлд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт Пуэрто-Рикогийн Жейми Эспинал сонгогдсон байна. Элч нь хүүхэд залууст үлгэр дуурайлал болж, тэднийг их спортоор хичээллэхэд нь урам зориг өгөх, үүрэг, зорилготой. Дэлхийн хүүхдийн олимпийн III наадам 2018 оны аравдугаар сарын 06-18-нд Аргентиний нийслэл Буэнос Айрест болно.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж