АН: Зээлийн хүүгийн тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

АН: Зээлийн хүүгийн тухай хэлэлцэнэ

АН: Зээлийн хүүгийн тухай хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан дөнгөж сая Төрийн ордны “А” танхимд эхэллээ. Тус хуралдаанаар зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай, мөн цаг үеийн асуудал хэлэлцэх аж. 

УИХ-ын нэр бүхий гишүүд зээлийн хүүгийн дээд хэмжээг жилийн 18 хувийн хүүгээр хязгаарлах тухай асуудал хөндөж эхэлсэн. Гэвч эдийн засагчдын хувьд “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар хуульчилж өгөх нь буруу. Урт наслахгүй. Зах зээл дэх бусад арга хэрэгслийг ашиглаж буулгах  нь илүү үр дүнтэй” гэж үзэж буй.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг эл асуудал дээр ямар байр суурь баримтлахыг өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэнэ.

УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цагт ээлжит хуралдаан хийхээр товлосон. Одоогоор хурал хараахан эхлээгүй байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж