Ирак-Ираны хилийн ойролцоо орших Иракийн Халабжа хотод 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Иранд 100 гаруй амь үрэгдсэн талаар тус улсын албаны хүмүүс мэдээллээ. Мөн 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай Ираны Онцгой байдлын газрын даргын мэдээллийг Фарс агентлаг дамжуулсан байна.
Харин Иракийн зүүн бүсийн Дарбандихан хотод дөрвөн хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтсэн тухай Иракийн Сулаимания мужийн захирагч Омар Ахмад гэгч мэдээлжээ.
Ираны нийслэл Багдад хотоос хойд зүгт 350 км зайд газар хөдлөлтийн голомт нь байжээ. Газар хөдлөлтийн чичиргээ нь хил залгаа орших Ирак даяар мэдрэгдсэн байна. Мөн Пакистан, Ливан, Кувейт, Туркийн газар нутагт бага зэргийн чичиргээ мэдрэгджээ.
С.ЦЭЛМЭГ