Тайванийн Маккейн эмнэлэг Монголтой хамтын ажиллагаагаа эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Тайванийн Маккейн эмнэлэг Монголтой хамтын ажиллагаагаа эхлүүлэв

Тайванийн Маккейн эмнэлэг Монголтой хамтын ажиллагаагаа эхлүүлэв

Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлгийн орлогч дарга Еэ Хун И их эмч тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол оронд зочилж байгаа ба арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Улсын II төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуран, хоёр талын урт хугацаат харилцаа, хамтын ажиллагааны эхлэлийг тавив.

Уг санамж бичгийн гол зорилго нь Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлэг болон Улсын II төв эмнэлэг мэргэжилтэн сургах, туршлага солилцох, хоёр талын эмнэлгийн тусламжийн салбар, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын сургалт, анагаахын салбарт судалгаа хийх зэрэг гурван томоохон чиглэлээр хамтран ажиллах зэрэг болно. Иймд дээрх хоёр эмнэлэг нь хамтын ажиллагаагаа зүрхний тасгаас эхлүүлж байгаа агаад цаашид клиник эмчилгээ, анагаах ухааны судалгаа, анагаахын боловсрол болон эмнэлгийн удирдлага зэрэг бусад чиглэл, салбарууд руу хамтын ажиллагаагаа  өргөжүүлэх юм. 

Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлэг болон Улсын II төв эмнэлэг энэ онд “Зүрхний титэм судсан доторх оношилгоо, эмчилгээ” хамтарсан хурлыг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд холбогдох санхүүжилтийг Тайванийн Шинжлэх ухаан, технологийн яам болон Монгол улсын БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлсэн болно. Энэхүү хамтарсан хурал нь энэ сарын 10, 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохиогдсон ба энэхүү хамтарсан хуралд оролцож байгаа Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлгээс зочилж буй багийн бүрэлдэхүүнд тус эмнэлгийн Тайпэй, Даньшүй, Тайдун болон Шиньжу дахь хотууд дахь салбар эмнэлгийн зүрхний тасгийн тэргүүлэх зэрэгтэй эмч нар багтжээ. Хамтарсан хурал зохион байгуулах үеэр тус эмнэлэг нь Улсын II төв эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд уригдан оролцсон Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлэг нь олон улсад нэр алдар нь танигдсан, томоохон эмнэлэг бөгөөд урт хугацааны туршид олон улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмэр оруулан, үр бүтээлтэй ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Улсын II төв эмнэлгийн захирал Доктор Г.Баясгалан хэлсэн үгэндээ “Тайвань урт удаан хугацааны туршид Монгол орны эрүүл мэндийн салбарын түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэнд талархаж байна” гээд энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр талын эмнэлэг, ард иргэд, эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ туршлага солилцож, нөхөрсөг харилцаагаа бэхжүүлнэ гэж найдаж байна гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж