“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар, хөтлөгч П.Анужин хоёр хайр сэтгэлийн холбоотой гэх яриа төсөл хэрэгжсэн цагаас яригдаж байсан ч П.Анужин үүнийг байнга үгүйсгэсээр ирсэн. Энэ нэвтрүүлэг гарсан таван жилийн хугацаанд Б.Баатар эхнэр Ч.Ундралаас, харин П.Анужин нөхөр А.Эрдэнэбатаасаа салсан юм. Тэгвэл жүжигчин Ч.Ундрал хувийн амьдралынхаа талаар www.amjilt.com сайтад өгсөн ярилцлагад ийн ярьжээ.
-Б.Баатар гэсэн нэр танд олон зүйлийг мэдрүүлж эргэн дурсуулдаг байх. Өнөөдрийн байдалд Б.Баатарыг хамгийн үнэн зөвөөр тодорхойлж чадах хүн та байна. Б. Баатар гэж хэн бэ?
-Бид хоёрын дунд хүүхэд маань байгаа болохоор байнга холбоотой байдаг. Б.Баатар долоо хоног бүр хүүгээ авна. Сайн аав шүү дээ. Мэдээж, миний хань байсан хүн, бид хоёрт хайр дурлал, бүх зүйл сайхан байсан үе бий. Их зөөлөн хүн. Тэрнээсээ болоод алдсан ч байж магадгүй гэж би боддог. Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг. Их бүтээлч. Нойр хоол, бүхнээ умартаад, нэг хүнд уран бүтээлийг нь гаргаж өгнө гээд хэлчихсэн л бол тэрнийхээ төлөө явдаг. Хоол ч идэхгүй. Харахад нэг л том хүн байгаад байдаг. Б.Баатар ер нь их зөөлөн, бүр надаас зөөлөн, уярамтгай хүн.
-Та Б.Баатар, Ч.Анужин хоёрын явдлыг анх яаж мэдсэн бэ?
-Анужингийн нөхөр А.Эрдэнэбатаас мэдсэн. Над руу ингээд байгаа юм биш үү гэж мессеж бичсэн. Би ‘Үгүй байхаа, уран бүтээл хамт хийж байгаа хүн болгонтой хардаж болохгүй. Яг бодитой зүйл дээр ингэж байгаа биз дээ’ гэсэн хариулт хэлж байсан. Хэзээд үнэн тодордог болохоор цаг хугацааны эрхэнд мэдэгдсэн л дээ.
-Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хэдий хугацааны дараа А. Эрдэнэбат танд ингэж хэлсэн бэ?
-Ер нь бол эфирт дээр гарч эхлээгүй байхаас эхлээд.
-Тийм эрт үү?
-Тийм ээ. Эхний ганц нэг дугаар гарсан байлуу даа.
-Тэрнээс хойш та өөрийнхөө хувьд үнэн гэдгийг мэдтэл хэр хугацаа өнгөрсөн бэ?
-Нэг сарын дараа л байх даа. Хүмүүсийн зан хувираад эхэлдэг юм байна лээ. Явцын дунд ааштай болж, маргадаг болсон.
-Та хүүтэйгээ хоёулаа амьдарч эхэлсэн тэр үед Б.Баатар хүүгээ авахаар байсан байх. Анх ирэхдээ яасан бэ?
-Мэдээж Б.Баатарт ч, надад ч хэцүү байсан. Б.Баатараа уйлж байсан. /Уйлав/
-Та уйлсан уу?
-Уйлсан.
-Одоо хүүтэйгээ ямар харьцаатай байдаг вэ?
-Тусдаа амьдарч байсан ч хүүтэйгээ байнга уулздаг. Угаасаа мэдээ орох цагаасаа л ээж, аавтайгаа хамт байсан хүүхэд шүү дээ. Б.Баатар маш сайн аав.
-Бүх талаар сайн аав байж чаддаг уу?
-Тийм ээ. Хамт байх хугацаандаа цаг зав байдаггүй байсан. Нэг зураг авалттай гээд гарчихвал 2-3 хононо. Бидний ажлын онцлог шүү дээ. Жаахан байхдаа хүү ихэвчлэн ээж, эмээтэйгээ эрхлээд, хамт байхад өөрт нь ч сайхан байсан. Одоо бол хүмүүжил, төлөвшлийн хувьд аавтайгаа хамт байх нь хүүхдэд илүү хэрэгцээтэй байна. Яг тэр үед аав нь хажууд нь байж чадаж байгаа. Ер нь бол айлын ноён нурууг авч явах, тайван байлгах зэрэгт их анхаардаг. Санхүүгийн талаас ч гэсэн ерөөсөө муу аав биш. Хүүдээ хэрэгтэй бүх зүйлийг нь хангаад л байдаг. Мэдээж тусдаа байгаа юм чинь хамт амьдарч байгаа гэр бүл шиг байж, хүмүүжилд нь нөлөөлөхгүй л дээ.
Э.БУРАМ