Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг сүмогийн ертөнцөд түүх болгон үлдээсэн дайчин барилдаан, бүтээсэн амжилтаар нь монголчууд төдийгүй дэлхийн олон мянган дэмжигчид нь хайрлаж, хүндэлдэг. Харин сүмо бөхийн нэгэн цаг үеийг эзэлж асан их аварга сүүлийн үед твиттер, олон нийтийн сүлжээнд хэрүүл, маргаан хийж яваа харагдах болжээ.
Түүний саяхны нэгэн жиргээн дор нийтлэлч Баабар ‘Хүний зовлонгоор жаргал хийгээд байгаарай’ гэсэнд Асашёорюү аварга ‘Битий хуцаад бай, атийсан новш чинь’ хэмээн хариу бичжээ.
Тэдний олон нийтийн нүдэн дээр өрнөсөн маргааныг анхааралтай гэгч нь ажигласан жиргээчид ‘Ноён нуруутай, буурь суурьтай эр хүмүүс ингэж хэрэлдэх чинь яасан эвгүй харагддаг юм бэ?’, ‘Аса аварга сүүлийн үед арай л их хэрүүл хийгээд байна уу’, ‘Хүмүүжилгүй бүдүүлэг байна” гэх зэргээр шүүмжилжээ. Аваргын ааг омог хаа сайгүй ханхалж байх ёстой юм гэж үү?
Э.БУРАМ