“Мегафон” хүүхдэд зориулсан сим карт гаргана

Хуучирсан мэдээ: 2017.11.12-нд нийтлэгдсэн

“Мегафон” хүүхдэд зориулсан сим карт гаргана

“Мегафон” хүүхдэд зориулсан сим карт гаргана

ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллагын тэргүүн Александр Жаров хүүхдэд зориулсан тусгай сим карт гаргах саналыг гаргаад байгаа юм. Ийм сим карт нь том хүнд зориулсан картыг бодвол зарим нэг үйлчилгээ нь хязгаартай байх юм. Ингэхийн тулд харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй хэмээн тэр хэлсэн билээ.

“Хүүхдүүд бол яах аргагүй гар утасны хамгийн идэвхтэй хэрэглэгчийн бүлэг. Хэрэглэгчийн хувьд бүгд тэгш эрхтэй байх нь зөв ч хэрэв холбогдох хуульд өөрчлөлт орвол бид дэмжин ажиллах болно” хэмээн үүрэн холбооны оператор Мегафон компанийн хэвлэл мэдээллийн албаны дарга Юлия Дорохина хэлжээ. “Мегафон” компани хүүхдүүдэд зохисгүй контентийг блоклох үйлчилгээг санал болгож байгааг тэрбээр тэмдэглэжээ.

Мөн Оросын үүрэн холбооны томоохон операторын нэг болох “Вымпелком” буюу “Билайн” энэ саналыг дэмжиж байгаа ч хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалах нь зөвхөн оператор компанийн асуудал биш, мөн WhatsApp зэрэг бусад аппликейшн бүтээгчдэд ч хамаатай гэж үзэж байгаагаа тус компанийн Бизнесийн стратеги, хөгжил хариуцсан дэд захирал Александр Поповский хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж