1921.11.14 Ардын Засгийн Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал нийтлэн илгээжээ.
1921.11.19 Ардын Засгийн газрын хурлын тогтоолоор Судар бичгийн хүрээлэнгийн дүрмийг баталж, албан ёсоор байгуулав. Хүрээлэнгийн анхны даргаар О.Жамъян гүн, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар Ж.Цэвээн томилогджээ.
1925.11.18 БНМАУ-ын II их хурал хуралдав. 88 төлөөлөгч оролцсон тус хурлаар Нутгийн захиргаа байгуулах тухай, Шүүх, таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай, Мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай, Сүм хийдийн малаас алба татварлах тухай, Ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэн баталжээ.
1925.11.19 БНМАУ-ын IV Бага хурал хуралдав.
1927.11.15 С.Дэндэвийг Цэргийн явдлын яамны сайдаар томилов.
1934.11.15 Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн Москва хотноо Сталинтай уулзав.
1954.11.19 МАХН-ын 12-р их хурад хуралдаж, Улс ардын аж ахуй, соёлыг 1953-1958 онд хөгжүүлэх II таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.
2000.11.13 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд албан ёсны айлчлал хийв.
2013.11.17 Европын комиссын ерөнхийлөгч Жозе Мануэл Барроза Монгол Улсад айлчлав.
2014.11.19 Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулинд заасан Төрийн туг, далбаатай холбогдох заалтыг дагаж мөрдөхийг аймаг, сумдын Засаг дарга, Элчин сайд нарт үүрэг болгов.
2016.11.18 Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц ес дэх удаагаа Монголд залрав. Түүний айлчлалыг X Богдын хойд дүрийг тодруулахтай холбон хардах байдал гарсан тул Гандантэгчинлэн хийд үгүйсгэж, номын айлчлал гэдгийг албан ёсоор тодотгон зарласан юм.
2016.11.19 Монгол Улсын Үндэсний номын санг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.