Францчууд Орост хамгийн олон ажлын байр бий болгожээ

Хуучирсан мэдээ: 2017.11.12-нд нийтлэгдсэн

Францчууд Орост хамгийн олон ажлын байр бий болгожээ

Францчууд Орост хамгийн олон ажлын байр бий болгожээ

ОХУ-д ажлын байр шинээр бий болгосон гаднын улсын жагсаалтыг Франц тэргүүлж байна хэмээн Франц-ОХУ-ын Худалдааны танхимийн тэргүүн Эммануэль Киде мэдэгдлээ. Тэрбээр ОХУ-ын Гадаад харилцааны дээд сургуулийн оюутнуудтай уулзах үеэрээ энэ тухай ярьжээ.

Түүний хэлснээр, Францын үндэстэн дамнасан 37 том компани, 1200 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл ОХУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Үүнээс хамгийн их ажлын байрыг “Ашан”, “Леруа Мерлен”, “Декатлон”, “Киаби”, “Атак”, “Рено” концернууд, мөн Societe Generale банк бий болгожээ.

Францын компаниуд сүүлийн 12 жилийн турш 100 мянга орчим ажлын байраар оросуудыг хангав. Тэд үнэхээр идэвхтэй ажилласан. Бий болгосон ажлын байрын үр дүнг тооцвол сая гаруй хүний амьдралыг тэтгэсэн” хэмээн Киде хэллээ.

Барууны орнуудын зүгээс ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригийг “ашиггүй зүйл” хэмээн тэрбээр хэлээд Францын компаниуд энэ хоригийг үл хайхран ажиллаж, Орост хөрөнгө оруулсаар байгааг онцолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж