Ньюс хөтөч: Гэрэл зургийн "Шавь" сургалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Гэрэл зургийн "Шавь" сургалт эхэлнэ

Ньюс хөтөч: Гэрэл зургийн "Шавь" сургалт эхэлнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хулгана, бич жилтэнд ээлтэй өдөр

Сумъяа гараг. Билгийн тооллын 25, Харцага одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Тогтвортой хөгжил, статистик” үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд болно. Чуулган хоёр өдөр үргэлжилнэ.
  • Сангийн яам, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай зэрэг хуулиудын нэмэлт өөрчлөлтийн асуудал’ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • “Зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт, тулгамдсан асуудал” үндэсний хэлэлцүүлэг Blue Sky зочид буудал, Кристал танхимд болно. Хэлэлцүүлгээр Монгол Улсын хүн, малын шинэ ба сэргэж буй зоонозын халдварт өвчин, ялангуяа анзаарагддаггүй болон сэргэж буй халдварт өвчин, нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал хүнсний аюулгүй байдалд үзүүлж болзошгүй эрсдэлийг үнэлнэ.
  •  ‘Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл’-ийн хурал Шадар сайдын өрөөнд болно.

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болно.

11.00

  • Санхүүгийн зохицуулах хорооноос банкнаас бус санхүүгийн салбарууд болох үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн 2017 оны III улирлын санхүүгийн тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлыг Засгийн газрын IV байрны 211 тоот танхимд зохион байгуулна.
  • Ардчилсан залуучуудын холбоонэы ерөнхийлөгчийн сонгуулийн явц болон хоёр дахь Бодлогын мэтгэлцээнийг хэзээ, хэрхэн ямар дүрэмтэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны XXII Их хурлын талаар болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах тухай асуудлаар өөрийн байранд мэдээлэл хийнэ.
  • ‘Тэнхлэг зууч’ ХХК-иас энэ оны аравдугаар сарын Орон сууцны үнийн индексийг танилцуулна. Хэвлэлийн бага хурал Монголбанкны хоёр давхрын хурлын танхимд болно.

14.00

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  Төрийн ордны “Г” танхимд хуралдана.
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг хуралдана.
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд хуралдана.

15.30

  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, соёл урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд болно.

16.00

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Төрийн ордны “Г” танхимд хуралдана.
  • Нийслэлийн хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг 150 бүтээлд шагнал гардуулах ёслол болон олимпиадын 10 жилийн ойд зориулсан 1000 хүүхдийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

19.00

  • Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын уран бүтээлийн ‘Сэрсэн тал-33′ тоглолт Соёлын төв өргөөнд болно. Энэ өдөр нэрт хөгжмийн зохиолчийн төрсөн өдөр тохиож байна.’Сэрсэн тал’ удиртгалыг одоогоос 33 жилийн тэртээ туурга тусгаар орноо тунхаглан зарлаж, анхны үндсэн хуулиа баталсны 60 жилийн ойгоор анх 150 хүний бүрэлдэхүүнтэй оркестр Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар эгшиглүүлж байжээ. Өнөөдрийн тоглолтонд Үндэсний хөгжмийн их найрал, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар,  Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа нарын шилдэг уран бүтээлчид оролцоно.
  • Симфони оркестр, ардын язгуур урлаг, хип хоп, рок поп, сонгодог опера чиглэлээр Монголд анх удаа зохион байгуулж буй ANKHAA’S SYMPHONY ORCHESTRA MUSICAL VIP CONCERT Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод 200 гаруй уран бүтээлч оролцоно.
  • Зураач Ц.Баттөрийн ‘Сарны сүүдэр’ үзэсгэлэн Хаан банкны галерейд нээгдэнэ. ‘Хүн бүрийн мэддэг мөртлөө, хэн бүрийн мэддэггүй нууцлаг далд орон зайн утга учрыг өөрийн гэсэн өнгө, төрхөөр гүнзгийрүүлэн сэтгэж, дүрслэн илэрхийлэх – амьдарч буй цаг мөч, оршин буй байгаль дэлхийн ид шидийн юм шиг гоо үзэмжийг магтан дуулж, алдаршуулахад оршино’ хэмээн уран бүтээлч үзэсгэлэнгээ тодотгожээ.

ӨНӨӨДӨР ЭХЛЭХ СУРГАЛТ

  • Монголын үндэсний гэрэл зургийн танхимаас зохион байгуулдаг “Шавь” сургалтын шинэ элсэлт эхэлнэ. Гэрэл зургийн анхан шатны мэдлэг олгох тус сургалт 8 хоног үргэлжилнэ. Холбогдох утас: 99091754
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж