МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгч сонгох ажил дууссан байна.
Анхан шатны байгууллагаас ирүүлсэн Их хурлын төлөөлөгчдөд түр үнэмлэх олгож, нэрсийн жагсаалтыг Удирдах зөвлөлд ирүүлсэн байна.
Ингэснээр энэ сарын 20-22-ны өдрүүдэд болох МАН-ын XXVIII Их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцох болжээ.
Өнөөдрийн байдлаар МАН-д 211637 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34896, орон нутагт 176741 гишүүн байдаг аж.
Г.ХОРОЛ