Улсын хэмжээнд эзнээ хүлээж байгаа 30.000 орон сууц байгаа аж. Ихэнх нь тансаг зэрэглэлд хамаарах орон сууц юм байна.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах ёстой гэдэг. Гэвч өнгөрсөн хугацаанд барилгын компаниуд тансаг зэрэглэлийн орон сууц барихад хөрөнгө мөнгөө түлхүү зарцуулсан ч эргээд борлогдохгүйд хүрч, мөнгийг нь түгжсэн байна.
Засгийн газар болон хотын захиргааны барьж буй бодлого бол гэр хорооллын иргэдийг орон сууцжуулж, аль болох яндангийн тоог бууруулахад анхаарч байгаа.
Гэвч газрыг байраар солих болон гэр хорооллыг барилгажуулах ажил хүндрэлтэй байгаа нь агаарын бохирдлыг бууруулах том зорилгод хүрэхэд олон жил шаардах нөхцөл байдал үүсээд байна.
Г.ХОРОЛ