Орхон аймгийн чиглэлд зам хаах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2017.11.12-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн чиглэлд зам хаах төлөвтэй байна

Орхон аймгийн чиглэлд зам хаах төлөвтэй байна

Хөвсгөл, Булган, Орхон аймгийн чиглэлд халтиргаа гулгаа үүссэн байна. Мөн цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул онцын шаардлагагүй бол энэ чиглэлд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. 

Орхон аймгийн цаг агаарын нөхцөл байдлын талаар тус аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч С.Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн шөнөөс эхлэн Орхон аймагт их хэмжээний цас орсон. Одоогоор аймгийн нийт нутаг дэвсгэрт 31 см зузаантай цас ороод байна. Хотын төв доторх болон Хөшөөтийн даваа хүртэлх замын нөхцөл байдал хүндэрсэн. Аймгийн Онцгой байдлын газраас гурав, дөрвөн авто гридер гарган, цасыг цэвэрлэхээр ажиллаад, Хөшөөтийн давааны замыг түр хаасан” гэв.

Харин Ховд аймагт цас их хэмжээгээр орсноор нөхцөл байдал хүндэрсэн  гэх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад ‘Ховд аймагт зам даваа хаагдах нөхцөл үүссэн талаар мэдээлэл ирээгүй байна’ гэлээ. 

Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 13-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.  Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээллийг гаргаад байна.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж