Жүжигчин Д.Хүрэлхүү охинтойгоо төгс хайрыг өгүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.12-нд нийтлэгдсэн

Жүжигчин Д.Хүрэлхүү охинтойгоо төгс хайрыг өгүүлэв

Жүжигчин Д.Хүрэлхүү охинтойгоо төгс хайрыг өгүүлэв

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин Х.Намуун

Аав болгон төгс байдаггүй
Гэхдээ хайрладаг
Төгс хайраар бүтээв”
хэмээх гоо сайхны “Wolarsen” брэндийн сурталчилгаанд хошин урлагийн дунд үеийн төлөөлөгчдийн нэг гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү том охин Х.Намуунтайгаа хамт тогложээ. 

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин Х.Намуун их сургуулиа татварын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн ч гоо сайхны “Wolarsen” брэндийг үүсгэн байгуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа хөдөлмөрч бүсгүй. Тэдний хэмжээний бүтээлд эцэг хүний нандин хайрыг өгүүлсэн нь олны сэтгэлд ихэд хүрчээ. 

Аав, охин хоёр өмнө нь “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кинонд хамтран тоглож байсан билээ. 

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн гэр бүл

 

 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж