Facebook ажилтнууддаа ямар боломж олгодог вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.12-нд нийтлэгдсэн

Facebook ажилтнууддаа ямар боломж олгодог вэ?

Facebook ажилтнууддаа ямар боломж олгодог вэ?

Технологийн салбарын томоохон компаниуд ажилтнууддаа тусгайлан давуу эрх, хангамж олгодгоороо алдартай. Facebook ч тэднээс ялгаагүй. 

Орон тооны болон орон тооны бус, гэрээт ажилчдын хүртэх халамж, боломж харилцан адилгүй ч Facebook ажилтнуудынхаа өдөр тутмын болоод ар гэр, нийгмийн асуудлыг шийдэхэд дараах байдлаар туслалцаа үзүүлдэг аж.


  • Хүүхэд төрүүлсэн болон өргөж авсан шинэ аав, ээжүүд эхний нэг жилд дөрвөн сартай тэнцэх хугацааны цалинтай амралт авч болно.

  • Калифорни мужийн Менло Парк хотод байрлах Facebook компанийн төв байранд ажилчдад зориулсан дугуй засварын газар бий. Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.
     
  • Ажилчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор фитнесс клуб болон бусад эрүүл мэндийн арга хэмжээнд хамрагдах нөхөн төлбөр

  • Орон тооны ажилчид жилд нэг удаа 21 хоногийн цалинтай амралт авах боломжтой.
     
  • Менло Парк дахь оффист ажилчдын алжаал тайлах, “тархи амраах” зорилготой видео тоглоомын асар том талбай бий.
     
  • Шинэ эцэг, эхчүүдэд 4000 ам.долларын “хүүхдийн мөнгө” олгодог. Мөн үр шилжүүлэн суулгах, хүүхэд өргөж авах зэрэгт гарах зардалд санхүүгийн тусламж үзүүлнэ.
     
  • Өдрийн туршид хоол, хөнгөн зууш үнэгүй.

  • Менло Парк дахь оффисын үсчнээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх
     
  • Ажлын байран дахь шүдний эмч. Компанийн төв байранд шүдний эмнэлэг байдаг. Гэхдээ шүдний эмч нь Facebook-ийн ажилтан биш гэнэ.
     
  • Өөртөө үйлчлэх үнэ төлбөргүй авто зогсоол. Цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа цэнэглэх боломжтой.
     

  • Төв байран дахь хуурай хими цэвэрлэгээний газраар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж