Трамп: Би Путинд итгэж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.12-нд нийтлэгдсэн

Трамп: Би Путинд итгэж байна

Трамп: Би Путинд итгэж байна

Вьетнамд “таарсан” хоёр гүрний төрийн тэргүүн нарын товчхон уулзалт нөхөрсөг уур амьсгалтай болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамд хэлжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уулзалтын дараа Трампын талаар “хялбар ойлголцож болох энгийн, нөхөрсөг хүн юм” хэмээсэн байна.

Албан ёсоор уулзалт товлоогүй ч Трамп, Путин нар Вьетнамд саатсан хоёр хоногийн хугацаанд гурван ч удаа товч ярилцаж амжжээ. Ярианы сэдэв Сирийн хямрал болоод АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон тухай асуудал байсан гэж Трамп хэлсэн юм.

Бямба гаригт /2017.11.11/ Вьетнамын Данан хотоос Ханой нисэх замдаа Дональд Трамп Air Force One онгоцноос сэтгүүлчдэд хандан “Тэр мэдээж манай сонгуульд хөндлөнгөөс оролцоогүй гэдгээ хэлсэн. Би түүнээс дахиад ч асуусан. Надтай таарах бүртээ тэр үүнийгээ хэлж байсан. Би хувьдаа үүнд бүрэн итгэлтэй байна” хэмээжээ.

Дараа нь Трамп “Би Хойд Солонгос, Сири, Украин, терроризмын асуудлыг шийдэхийг хүсэж байна. Харин үүнд ОХУ том тус хүргэж чадна” хэмээн жиргэсэн байв.

Дээрх асуудлаас гадна АНУ болон ОХУ Сирийн хямралыг шийдэхийн тулд цэргийн хүч хэрэглэхгүй байхаар тохиролцсоны зэрэгцээ талууд “Исламын улс” бүлэглэлтэй хийх тэмцлээ үргэлжлүүлэхээр болсныг хамтарсан мэдэгдэлд дурджээ. Сирийн асуудлаарх энэхүү мэдэгдлийг хоёр улсын Гадаад хэргийн сайд болох Сергей Лавров, Рекс Тиллерсон нар урьдчилсан тохирсон байсан гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж