АПЕК: Трамп, Путин нар "уулзав"

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

АПЕК: Трамп, Путин нар "уулзав"

АПЕК: Трамп, Путин нар "уулзав"

Вьетнамын Данан хотноо Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт буюу АПЕК-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энэхүү уулзалтаар удирдагчид хамтарсан тунхаглал баталж, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлэн, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг дэмжих талаар санал нэгдэж, ирэх жилүүдэд АПЕК-ийн хүрээнд хийгдэх зарим ажлуудыг танилцуулжээ.

Уулзалтын хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарыг уулзахаар товлосон талаар хэвлэлүүд мэдээлж байв. Гэтэл уг уулзалт болоогүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар АПЕК-ийн оролцогчид зураг авахуулах үеэр гар барьж, цөөн үг сольж амжжээ. Баасан гаригийн үдэш /2017.11.10/ чуулга уулзалт эхлэхийн өмнө албан ёсны зураг авах үеэр тэдний ярилцаж буй бичлэг цацагдсан юм. Зураг авахад бэлтгэж зассан талбай руу алхах замдаа харилцан ярилцаж, зураг авхуулахдаа зэрэгцэн зогссон байна. Хэдий товч болж өнгөрсөн ч тэдний яриа нөхөрсөг харагдсан гэнэ.

Мөн өнөөдөр албан ёсны чуулга уулзалтын өмнө Путин, Трамп нар таарахдаа гар барин мэндчилж, цөөн хэдэн үг сольсон байна.

Хоёр гүрний төрийн тэргүүн нарын уулзалтын талаар Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Сара Сандерс ‘Владимир Путинтай хийх уулзалтын тухайд албан ёсоор батлагдаагүй. Талууд аль аль нь шахуу хөтөлбөртэй учир уулзалт болохгүй. Мэдээж тэд нэг газарт очсон учир хоорондоо таарч, мэнд мэдэх зүйл байлгүй яах вэ. Харин урьдаас товлосон, албан ёсны уулзалт огт байхгүй’ гэж баасан гаригт мэдээлжээ. 

С.ЦЭЛМЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж