‘Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах’ техникийн туслалцааны багаас зохион байгуулж буй ‘Суудлын бүсээ бүсэлцгээе’ Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх кампанит ажил өнөөдөр /2017.11.11/ нээлтээ хийлээ.
КАМПАНИТ АЖИЛД
- Зам тээврийн хөгжлийн яам
- Замын Цагдаагийн алба
- Хууль сахиулахын их сургууль
- Автотээврийн үндэсний төв
- Нийслэлийн тээврийн газар
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
- Хорооны засаг даргын тамгын газар болон төслийн багын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцож буй юм.
Чингэлтэй дүүрэг, Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн талбайд болж буй үйл ажиллагааны үеэр төслийн талаар танилцуулга, мэдээлэл хүргэж, кампанит ажлын хүрээнд хийсэн суудлын бүс турших төхөөрөмжийг мөн олон нийтэд сонирхуулжээ.
Д.УУДАМ