Оюутны тэтгэлгийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Оюутны тэтгэлгийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролын санүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууслаа. Ингэснээр дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Одоо тус байнгын хороо хуралдаж, оюутанд тэтгэлэг олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд төслийг оруулж ирэх юм. Тиймээс одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна. Чуулганы хуралдааныг 15.00 цагаас үргэлжлүүлж, хаврын чуулганыг өндөрлүүлэх чигтэй боллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж