Аравдугаар сарын спортын шилдгүүд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын спортын шилдгүүд хэн бэ?

Аравдугаар сарын спортын шилдгүүд хэн бэ?

Монголын үндэсний олимпийн хорооноос сар бүрийн шилдэг тамирчдыг олон нийтийн саналаар тодруулан, урамшуулж байгаа билээ.

Аравдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан таван тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлжээ.

Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3×3 шигшээ баг 2 дахь сардаа дараалан сарын шилдэг шалгаруулалтад нэр дэвшлээ. Мөн наймдугаар сарын шилдэг тамирчин, шинэхэн Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон Гавьяат тамирчин цолоор шагнагдсан Д.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа аравдугаар сарын шалгаруулалтад өрсөлдөж байна.

Жүдогийн залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн болон Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн, хүндийг өргөлтийн тамирчин Г.Ануужин нар мөн нэр шилдэг таван тамирчинд багтжээ.

Та аравдугаар сарын ШИЛДЭГ ТАМИРЧИН-д санал өгөхийг хүсвэл ЭНД дарж, холбогдоно уу.

Б.ЭНХ
 

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж