Амьдрахад хамгийн таатай дэлхийн хотуудын жагсаалтыг амьдралын чанарын индексээр шинэчлэн гаргажээ. Амьдралын чанарын индексийг тогтооход улс төр, нийгмийн нөхцөл байдал, дэд бүтэц, нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцны хангамж зэрэг асар олон хүчин зүйлийг харгалзаж үздэг байна.
амьдрахад хамгийн таатай 10 хот (2017 оны шинэ жагсаалт)
Швед, Стокгольм хот
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан агаарын бохирдлын судалгаагаар Стокгольм дэлхийн хамгийн цэвэр агаартай хотоор шалгарсан юм. Унадаг дугуйн хэрэглээ асар өндөр энэ хотын дийлэнх иргэд автомашинаас татгалздаг.
Герман, Хамбург хот
Европын хоёр дахь том боомт хот болох Хамбург хот төвдөө хоёр том нууртайгаас гадна 2000 гаруй гүүр, суваг зэрэг үзэх харах зүйл ихтэй.
Канад, Оттава хот
Хойд Америкийн жуулчид төдийлэн очдоггүй энэ хот дэлхий дээрх агаарын бохирдолгүй цөөн хотын нэг. Хотын ногоон бүс нь хотжилтоос үүдэлтэй олон сөрөг үр дагавраас сэргийлдэг.
Канад, Торонто хот
Канадын санхүүгийн төв болсон Торонтогийн их сургуулиудад 200,000 оюутан суралцдаг бол хотод 200 үндэстний төлөөлөл амьдардаг. Канадын хамгийн шилдэг тогооч нарын гарын хоолыг Торонтогийн ресторануудаас амталж болдог.
Австрали, Мельбурн хот
Урлаг, урлан, хоол, кофе, уран барилгын цэцэглэлт, ном, хөгжмийн наадмаар өвчилсөн хот гэхэд болно. Цастай уул, далайн зөөлөн үлээх салхи аль алин нь таны зүрхийг эзэмдэнэ.
Шинэ Зеланд, Уэллингтон хот
Гайхалтай далайн булан дахь энэ хотын байгалийн үзэмж хосгүй. Хотод гурван гайхалтай уран барилга байдгийн нэг нь дуурийн театр, нөгөө нь үндэсний музей, бас орчин үеийн кино театр.
Швейцари, Берн хот
Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй энэ хотын дэд бүтцийн төлөвлөлт үнэхээр гайхалтай учраас та хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд ердөө 20 минут л зарцуулна.
Герман, Берлин хот
Европын соёлын төв гэгддэг энэ хотод танилцуулга шаардлагагүй. Энэ хотод үдэшлэг цэнгүүн хэдэн цагаас хэдэн хоног ч үргэлжлэх нь бий. 20-р зууны томоохон үйл явдлын төв болж байсан энэ хотын түүх жуулчдын сонирхлыг юу юунаас илүү татдаг.
Нидерланд, Амстердам хот
Энэ хотын тав тух, уур амьсгал нь хөдөөгийн жижиг суурин шиг таатай боловч энэ хотод дэлхийн урлагийн томоохон музей, дуурийн театрууд бий. Унадаг дугуй хамгийн түгээмэл учраас хүссэн газартаа дугуйгаар хурдан хүрч чадна.
Австрали, Сидней
Тасманийн тэнгис, эргийн алтан шаргал элс Сиднейн байгалийн хосгүй үзэмж гэлтэй. Очиж үзээгүй хүнд бол Сидней танихгүй хөөрхөн шиг сэтгэгдэл төрүүлдэг. Сиднейд фестивалууд жилийн турш зохиогддог учраас уйдах зав гэж байхгүй.