Уран бичгээр урласан "Шастир"

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

Уран бичгээр урласан "Шастир"

Уран бичгээр урласан "Шастир"

Уран бичээч, зураач О.Ням-Очирын ‘Шастир’ үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Улаан гэр” галерейд боллоо.

Монгол бичиг хэмээх монголчуудын сэтгэлгээний хэв маяг, ахуй амьдрал, гүн ухааныг шингээсэн соёлын өв, уран бичлэгийн урлагийг олон нийтэд хүргэх, шинэ үед түгээн дэлгэрүүлэх замаар түүхийн шастир сургаалийг урлагийн бүтээл болгон, соёлын өв болсон бичиг үсгээрээ бахархах сэтгэлийг өдөөх гэсэн чин хүслээр анхны уран бичлэгийн үзэсгэлэнг зохион байгуулжээ.

“Шастир” үзэсгэлэнд эртний уран зохиолын дээж болсон Алтан товч, Хөх судар, Монголын нууц товчоо болон Ганжуур зэрэг бичгийн өв соёлыг орчин үеийн урлагийн чиглэлээр туурвисан бүтээлүүд дэлгэгдсэн байв. Эдгээр бүтээлүүдийг Монгол ахуй эд хэрэглэгдэхүүн болсон малын тамга, араг, авдар, хадаг гэх мэт зүйлстэй уялдуулан бүтээсэн орчин үеийн өрөг урлагийн бүтээл, зотон даавуун дээр тосон будгаар бичсэн каллиграф бүтээлүүдийн хамтаар толилуулжээ.

Уран бүтээлийн шинээр туурвиж буй инстоляци буюу өрөг урлагийн төрөлтэй зохируулан монгол уран бичлэгийн урлагийг илэрхийлэн гаргаснаараа шинэлэг өнгө төрх агуулсан байлаа.
 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж