Саймон Коул Британийн “X factor”-т зочлов

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Саймон Коул Британийн “X factor”-т зочлов

Америкийн “X factor” телевизийн шоуны шүүгч болсон Саймон Коул Их Британийн шоунд очиж гэнэтийн бэлэг барьсан гэнэ. Тэрбээр шоу нэвтрүүлгийн үеэр шүүгчдийн ширээний өмнө гарч ирж,  түүнийг эзгүйд шоу хэр явж байгааг асуусан ажээ. Саймоныг тэдэн дээр зочилно гэж санаагүй  Британийн “X factor”-ын шүүгч Тулиса Контоставлос, Келли Роуланд, Гэри Барлоу, Луи Волш  нар гайхсанаа нуугаагүй байна.  Саймон 10,000 гаруй үзэгчид рүү хандан “Би Луигийн суудлыг орлодог юм бил үү ?” гэж хошигносон гэнэ. Шоуг зохион байгуулагчид шүүгч “Take That” хамтлагийн гишүүн асан Гэри Барлоугийн оронд Саймоныг томилж магадгүй гэсэн цуу яриа дэгдээд байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж