Өнөөдөр Зориг агсны төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Зориг агсны төрсөн өдөр

Өнөөдөр Монголын ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг С.Зоригийг эргэн дурсах өдөр болж байна. Тэрбээр 1962 оны энэ өдөр эхээс мэндэлжээ. Тэр цагийн хүүхдүүдийн жишгээр сурч хүмүүжиж, Москвагийн Улсын их сургуулийг дүүргэж ирээд багш болж, улмаар 1989 оны өвөл эхэлсэн цагаан морин жилийн хувьсгалын лидерүүдийн нэг болсон юм. Өнөөдөр тэрбээр 48 нас хүрэх байв. Гэвч УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд байсан түүний амь насыг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр зэрлэгээр хөнөөсөн билээ. Түүнээс хойш 11 жил зургаан сар, 18 хоног өнгөрчээ. Гэмтэн олдоогүй л байна. Тиймээс С.Зориг агсныг эргэн дурсах энэ өдөр ардчиллын лидерийг хэн хөнөөсөн бэ, гэмтнийг эрэн хайх ажил зогссон уу, эсвэл… гэсэн асуултыг дахин тавихад хүрч байна.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж