Эртний шилэн эдлэлийн үзэсгэлэн дэлгэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

Эртний шилэн эдлэлийн үзэсгэлэн дэлгэгджээ

Эртний шилэн эдлэлийн үзэсгэлэн дэлгэгджээ

Археологийн музейн хосгүй үнэт олдворуудын дээжсээс дэлгэн үзүүлсэн “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд дэлгэгдлээ. Үзэсгэлэнг арваннэгдүгээр сарыг дуустал толилуулах аж.

“Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнд шинэ чулуун зэвсгийн түүхэн үед холбогдох чулуун зуулга иртэй ясан хутга, хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох Чемурчекийн соёлын чулуун аяга, Мөнххайрханы соёлын хүрэл хутга, хүрэл зүү, ясан зүүлт, Буган хөшөөт хиригсүүрийн соёл, Дөрвөлжин булшны соёлын булшнаас гарсан том, жижиг чулуун шанага зэрэг олдворууд багтжээ.

Мөн Архангай, Булган зэрэг аймгийн нутаг дахь хүннүчүүдийн булшнаас олдсон сүйх тэрэг, морины алт, мөнгө, хүрэл тоног, чимэглэл, алт, мөнгө, хүрэл, төмөр олборлон хийж байсан хүрэл тогоо, ваар, гүц, аяга, хундага, жадны гилбэр, сүх, хоёр талдаа иртэй шулуун сэлэм, тэдгээрийг ирлэж байсан билүү, гуранз зэрэг эдлэл хэрэглэлийг дэлгэсэн байв.

Ромын эзэнт улсын үед урласан гэгдэх цагаан, хөх өнгийн шил хольж хийсэн, маш нимгэн шилэн аяга үзэсгэлэнд тавигдсан нь Ази тивд төдийгүй Монголоос олдсон хамгийн эртний шилэн эдлэлийн цор ганц хосгүй үнэт дурсгал ажээ. Үзэсгэлэнгийн хамгийн ховор үзмэрийн нэг нь халтар хашаар хийсэн, 23 см голч бүхий сийлбэртэй чамин тансаг толь аж. 

Д.УУДАМ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж