Өнөөдөр үзвэр үзэхээр төлөвлөж байна уу?

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр үзвэр үзэхээр төлөвлөж байна уу?

Өнөөдөр үзвэр үзэхээр төлөвлөж байна уу?

МОНГОЛ СОНГОДОГ III

Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Монгол сонгодог III” тоглолт болно.

  • Хаана: The Corporate Hotel & Convention Centre
  • Хэзээ: 2017.11.11
  • Тоглолтын төрөл: Сонгодог концерт
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут
  • Тасалбарын үнэ:  60,000 ₮ 80,000 ₮ 100,000 ₮

Тоглолт 2 хэсгээс бүрдэнэ. “Гадаад сонгодог” хэсэгт Гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах бүтээлүүд багтана. “Монгол сонгодог” хэсэгт Монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах бүтээлүүд багтана.

Ф.Херольд ‘Дэггүй Лиз’

 

  • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ: 2017.11.11, 11.12
  • Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл: Балет
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут
  • Тасалбарын үнэ: 20,000 ₮  15,000 ₮   10,000 ₮

Хоёр бүлэг, гурван үзэгдэлт балет. Францын хөгжмийн зохиолч Ф.Херольдын ‘La Fille mal gardee’ (Муу хамгаалагдсан охин) балет та бүхэнд ‘Дэггүй Лиз’ нэрээр хүрч байгаа билээ. Энэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын ‘Гранд Опера’ театрт анх тоглож байжээ.

Зохиолын үйл явдлаас цухас дурдвал тариачин хатагтай Симона ганц охинтойгоо амьдрах ба үзэсгэлэнт сайхан охиныг Лиз гэнэ. Симона хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин, өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд чинхүү хайртай залуу болох Колентойгоо гэр бүл болохыг мөрөөднө. Симона хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө.

Одод болох хүслэн

  • Хаана: Ulaanbaatar Palace
  • Хэзээ: 2017.11.11
  • Уран бүтээлч: We love 90s Rap дош дошны атаман. Одод болох хүслэн уралдааны оролцогч хамтлагууд.
  • Тоглолтын төрөл: Концерт
  • Үргэлжлэх хугацаа:  180 минут
  • Тасалбарын үнэ: 20,000 ₮  40,000 ₮

We Love 90s RAP music, Дош дошний атман фэйсбүүк группээс зохион байгуулж буй RAP CHALLENGE маань маш өргөн хүрээг хамарч чадсан билээ. Ийнхүү 70,80,90-ээд онд ‘Одод болох Хүслэн’ тэмцээнд өөрсдийн авъяас чадварыг сорьж байсан хамтлагууд маань 20 жилийн дараа дахин нэгдэж "Одод Болох Хүслэн" шоу тоглолтонд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж байна. Тоглолтонд тухайн үеийн залуучуудыг байлдан дагуулж байсан 20-40 хамтлаг оролцоно. Мөн урилгаар Хар тас, Хар сарнай, Сүнс, ICE TOP, Мон Та Реп, Дижитал, MR.Dogss зэрэг хамтлагууд оролцоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж