Шинэ төрсөн хүүхдүүдийн мөнгийг энэ онд багтаан олгоно

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

Шинэ төрсөн хүүхдүүдийн мөнгийг энэ онд багтаан олгоно

Шинэ төрсөн хүүхдүүдийн мөнгийг энэ онд багтаан олгоно

УИХ хүүхдийн мөнгөний санхүүжилт болох 104.5 тэрбум төгрөгийг шийдэж өгснөөр  2017 оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй нэг сая 43 мянган  хүүхдэд хүүхдийн мөнгийг он дуустал олгох боломж бүрдээд байгаа.

2017 оны 8-10 сарын  мөнгийг арилжааны 13 банкны дансаар хүүхдүүдэд дамжуулан олгож эхэлсэн. Харин үлдэж буй 11, 12 дугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм байна.  Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эцэг, эхчүүд өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж, өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлснээр эрх үүснэ. Өргөдөл өгсөн боловч мөнгөө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн мөнгийг өргөдөл өгсөн сараар нь тооцон, энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтойг сануулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсэн. Үүн дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны эхний долоон сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгосон юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж