Иванка Трампын айлчлалын өмнө гуйлгачдыг “тусгаарлав”

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

Иванка Трампын айлчлалын өмнө гуйлгачдыг “тусгаарлав”

Иванка Трампын айлчлалын өмнө гуйлгачдыг “тусгаарлав”

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трампын айлчлалын өмнө Энэтхэгийн Хайдарабад хот гудамжны бүх гуйлгачдыг нүүлгэн шилжүүлжээ.

Энэхүү гэнэтийн шийдвэрийг хотын цагдаагийн комиссар гаргасан бөгөөд хотын бүх гуйлгачдыг Хайдарабадын шоронд хоёр сарын турш олон нийтээс тусгаарлах гэнэ.

Трампын охин Иванка Энэтхэгийн технологийн төвд арваннэгдүгээр сарын 28-30-ны хооронд Хайдарабадад болох Бизнес эрхлэгчдийн олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Хотын удирдлагууд хотыг гуйлгачдаас цэвэрлэж буй нь Трампын охины айлчлалтай огт холбоогүй гэж мэдэгджээ. Хайдарабад хотын шоронгийн дарга Сингх хэлэхдээ “Энэ бол сүүлийн 30 гаруй жил ядуурал, гуйланчлалтай тэмцэж буй засгийн газрын шийдвэр. Гуйлга гуйж буй тэдгээр хүмүүсийн ард том бүлэглэл, мафи байдаг. Тэд хүмүүсийн гуйлга гуйж олсон мөнгийг цөлмөж, заримдаа тэднээр хүүхэд хулгайлуулж, гуйлга гуйлгадаг” гэжээ.

Энэтхэгийн Андра Прадеш мужид гуйлга гуйх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог байна. Харин Хайдарабад хот дахь дээрх арга хэмжээ нь Трампын охины айлчлалын өмнөх бэлтгэл ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж