Долоо хоногийн ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД

Долоо хоногийн ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД

“Ньюс” агентлагийн сэтгүүлч, тоймчдын бэлтгэн, энэ долоо хоногт уншигчдад хүргэсэн, онцлох ярилцлагуудыг санал болгож байна. 


э.бат-үүл: Манай нам дарангуйлагчийг тэвчдэггүй юм
 

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл


-Та хотын даргаар ажиллаж байхдаа гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байсан. Одоо энэ төсөл юу болж байгаа вэ?

-Зогсчихоод байна.

-НИТХ гэж ажил хийдэг биш улс төр хийдэг газар болоод хувирчээ. Хурлаа хийхгүй, хийхээрээ завсарлага авсан л газар болоод хувирсан байна?

-Нийслэлийн Монгол Ардын намын дотоодын хагарал нь төрийн байгууллагын хямрал болж хувираад байна. Нам төвтэй төр тогтолцоо руу эргэж орсны гай гарч байна.

-Ер нь улстөрчдийн зодоон өнөөдөр улс орныг ч хямрааж байна. УИХ нь ч гүйдлээ олохгүй, НИТХ нь ч суудлаа олохгүй… ?

-Дахин хэлэхэд нам төвтэй төрийн тогтолцоонд эргэж орсны хор нийгмийг нөмрөөд байна.

-Урьд нь Ардчилсан намыг засаглаж чаддаггүй гэж байсан. Өнөөдөр Монгол Ардын нам ч засаглаж чадахгүй байна. Шалтгаан нь юу гэж та харж байна?

Нийслэлд Ардчилсан Нам засаглалыг жинхэнэ утгаар хэрэгжүүлж чадаж байсан юм шүү! Нийслэлчүүд хот эзэнтэй боллоо гэж баярлаж байсан.

-Жилийн өмнө Ардчилсан нам дотоод асуудлаа цэгцлэх том даалгавар авч байсан бол өнөөдөр МАН гэрийн хэрүүлээ эмхлэх хэрэгтэй болж. Намууд өөрчлөгдөхгүй бол улс орон хөгжихгүй нь?

Намуудыг өөрчлөх гэхээсээ илүү төр төвтэй тогтолцоогоо эргэж сэргээх хэрэгтэй. Нийгмийг эрх баригч намын “Улстөрийн товчоо” удирдах болсныг зогсоох хэрэгтэй. Нийгмийг Үндсэн хуулийн бус аргаар удирдах гэж оролдсон аливаа намыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Дээд Шүүх үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай болсон.

-Ардчилсан нам шинэчлэлт эхлүүлээд жил гаруй болж байна. Ингэхэд танай нам шинэчлэгдэж чадсан уу. Миний харж байгаагаар бол нэг фракциас нөгөө фракцад л эрх мэдэл нь шилжсэн юм шиг?

-С.Эрдэнэ дарга нам доторхи фракцлах үйл ажиллагааг зогсооно гэж намын нийт гишүүдэд амласан. ‘Шонхор’ фракцыг татан буулгах хэрэгтэй.

-Та Ардчилсан намын гишүүн. Харамсалтай нь, Ардчилсан нам ардчилсан үзэл баримтлалаасаа улам бүр алсарсаар байна гэсэн шүүмжлэлийг сүүлийн үед багагүй сонссон байх. Та энэ шүүмжлэлийг хүлээж авах уу?

-Үнэндээ үйл хэргийн нам байхгүй болсон. Намууд эрх мэдэл албан тушаал наймаалцдаг зах зээл болсон.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Жигүүрээ дэлгэх цаг
 

Хөгжлийн бэрхшээлтэй ч хөлөөрөө чадварлаг зурдаг С.Намуунцэцэг охинтой таныг танилцуулъя.

Намуунаа энэ хавар “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийн уран зургийн ангийг төгссөн. Одоогоор чөлөөт уран бүтээлч нэрэн дор гэртээ зургаа зурдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр ч үзэсгэлэнгээ гаргаж амжсан охин дахин үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Нэг зураг бүрэн зурж дуусгахын тулд заримдаа бүтэн сарын хугацаа зарцуулдаг тэрбээр “Өдөр хүмүүсийн хөдөлгөөнд анхаарал төвлөрч чаддаггүй. Харин шөнө илүү сайн төвлөрдөг. Тиймээс ихэвчлэн шөнө зургаа зурдаг” гэж ярилаа. Биднийг уулзах үеэр Намуунаа “Жигүүрээ дэлгэх цаг” бүтээл дээрээ ажиллаж байсан юм. Өөрийнхөө бодол, хүслийг буулгаж буй түүний шинэ бүтээлээр энэ ярилцлагаа нэрлэмээр санагдав. 

Өөрийн гэсэн урлантай болж, бие дааж амьдрах нь Намуунаа охин болон түүний ээж Ч.Энхсаран нарын зорилго болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суулгүй,сурсан чадвараараа өөрийгөө хөгжүүлж буй охины гэгээлэг ертөнцөөр аялна уу.


Б.Энх-Амгалан: 30 гэр бүлийг Ерөнхийлөгчөөс асуу
 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан


-Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригийг дэмжихгүй гэсэн. Та хувь гишүүний хувьд хоригийг юу гэж хүлээж авч, дүгнэж байна вэ?

-Хувь гишүүн хүлээж авна, авахгүй гэдэг шийдвэр гаргадаггүй. МАН бүлгийн хурлаараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэдэгтэй хуралд оролцсон гишүүд 100 хувь санал нэгдэж, нэгдсэн шийдвэрт хүрсэн. Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь өгөөгүй, төрийн албан хаагчдад төсвийн мөнгийг хууль бусаар олгож байгаа, мөн төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулж чанарыг нь бууруулсан гэсэн утгатай хориг ирүүлсэн. Хүүхдийн мөнгийг оновчтой олгох  асуудлаар одоо ч ОУВС-тай гэрээ хэлэлцээр хийж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох байсныг 80 хувь болгох, цаашид 2020 он гэхэд бүх хүүхдэд мөнгийг олгох асуудлыг шат дараатайгаар эдийн засгийнхаа өсөлт, чадавхид тулгуурлан шийдвэрлээд явах бодлого баримталж байгаа. Төрийн албан хаагчдад олгож байгаа 300 мянган төгрөг бол урамшуулал биш. Сүүлийн хэдэн жил төрийн албан хаагчдын цалин нэмээгүй. Бид 2017 оноос цалин нэмэх асуудлыг тавьж болох байсан ч эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсныг бүгд мэднэ. Цаашид төсвийг “эрүүлжүүлж”, эдийн засгийн өсөлтийг аль болох нааштай болгон орлогын тогтвортой өсөлтийг сайжруулахад шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд анхаарч ажиллах нь чухал байна.  Төсвийн  алдагдлыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан нь төсвийн чанарыг 0,5 хувь сайжруулсан үзүүлэлт болсон. Засгийн газар  2018 оны улсын төсвийн алдагдал найман хувь байхаар тооцож оруулж ирсэн, орлогыг 694 тэрбумаар нэмэгдүүлэхээр тусгаж жижиг дунд үйлдвэрлэл, үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжиж буй бодлогоос харахад эдийн засгийн боломжид тулгуурласан төсөв болжээ гэж харж байна.

-Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газрын шийдвэрт хориг тавих байдлаар хандаад байвал олон эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна. УИХ 2018 оны төсвөө “нухаж” байх цаг хугацаагаа хориг хэлэлцээд л өнгөрч байна?

-УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд болон томилгоо болгонд хориг тавих замаар цааш явна гэвэл… Төр, засаг маань аргамжаатай моринд мордоод юм уу, аль эсвэл нэлээн хашин морь унаад алсын замд гарахын үлгэр болох биз.

Дэлгэрэнгүй


Б.ЭРДЭНЭЧИМЭГ: хатны дүрд тоглоХЫГ ХҮСДЭГ
 

Жүжигчин Б.Эрдэнэчимэг

-Би багаасаа инженер болох мөрөөдөлтэй байсан. Аав маань барилгын инженер, ээж минь эмч хүн байсан. Миний хувьд аавынхаа мэргэжлийг өвлөөд, хүнсний технологийн инженер болох хүсэлтэй байлаа. Тэр мэргэжлээрээ сурахын тулд тоонд сайн байх ёстой гээд нэгдүгээр сургуулийн тооны ангид шалгалт өгсөн. Тухайн үедээ шалгалт өгсөн 150 хүүхдээс дээрээсээ есөд орж байлаа. Тэгээд л долоо хоногийн таван өдөр дан тооны хичээл үзнэ. Тэгсэн яг 10 дугаар анги төгсөх жил Улсын хүүхэд, залуучуудын театрын залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилготой улсын бодлогоор Москвад 20 хүүхэд суралцуулахаар шалгаруулалт болсон. Тэр үед надаас гадна манай ангийн хоёр охин, хоёр хүү бас шалгуулаад үзье гээд очсон. Тэгээд  нэг бүтэн дуу, шүлэг цээжлэх хэрэгтэй гээд биеийн тамирын хичээл дээрээ дуу, шүлгээ цээжиллээ. Сургуулийнхаа улаан буланд очсон чинь нөгөө хоёр ангийн 60 орчим хүүхэд жагсчихсан байхаар нь “Бүтэхгүй юм байна” гээд гэр рүүгээ явлаа. Манай гэр циркийн ойролцоох байранд байдаг байсан. Гэр рүүгээ алхах замд “Буцах хэрэгтэй” гэж бодогдоод болдоггүй. Тэгээд л гэртээ оролгүй үүднээсээ буцаад очсон. Ангийнхаа таван хүүхэдтэй хамт ороод шалгуулсан чинь гурав нь тэнцсэн.

Түүний дараа хотын олон сургуулиас шалгаруулалтад тэнцсэн 40 хүүхэд нийлээд, бэлтгэл хийсээр гурван сарын дараа 20 хүүхдийг шалгаж гадаад руу явуулах болсон. Би хэдийгээр тооны ангид суралцдаг байсан ч жүжигчин хүнд ургуулан бодох, төсөөлөн бодох, сэтгэх шаардлагатай байдаг учраас тоо маань жүжигчний мэргэжилд нөлөөлсөн болов уу.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж