Хойд Солонгосын нэгэн иргэн эх орноосоо зугтаж, Хятад руу гарсан эхнэр, хүүхэд нь буцаж очвол цаазын ял сонсох эсвэл шоронд хоригдох ял хүлээж буй тул нутаг руу нь буцаахгүй байхыг Си Жиньпинээс гуйжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын хилээр Хойд Солонгосын арав гаруй иргэн хууль бусаар хил нэвтрэхийг завдаж, баривчлагдсан гэнэ. Си Жиньпинд хүсэлт илгээсэн Хойд Солонгосын иргэн Ли гэгч өөрөө 2015 онд БНСУ руу цагаачилсан юм байна. Тэрбээр энэ гуйлтаа видео бичлэг хийж, илгээжээ.
Тэрбээр эх орноосоо зугтсан эхнэр, хүүхэд нь хэрэв Хойд Солонгост буцаж очвол эх орноосоо урвасан хэргээр өчиггүй цаазлуулах эсвэл хөдөлмөрийн лагерьт хугацаагүй ял эдлэх хувь тавилан угтаж байгаа талаар ярьж, Си Жиньпин болон Доналд Трамп нарыг хүүхдийг нь өөрсдийн хүүхдийн адил үзэж, БНСУ руу шилжүүлэхийг гуйжээ.
Ли видео илгээмждээ ‘Бидэнд туслаач. Эхнэр, хүүхдийг минь үхэл рүү битгий түлхээч. Эцэг хүний хувиар би хоёр удирдагчаас гэр бүлд минь туслахыг гуйя” гэжээ.
Ли “Хүү маань ааваа гэж дуудаж байгаа нь нүдэнд харагдаад, тэднийхээ төлөө юу ч хийж чадахгүй гэдэг бодол намайг байж суулгахгүй зовоох байна” хэмээн ярьжээ.