Хүй долоо худагт адууны гоц халдварт томуу өвчин дэгдсэн тул Сонгинохайрхан дүүргийн Мал эмнэлгийн эмнэлгийн үржлийн алба, нийслэлийн Мал эмнэлгийн үржлийн газраас хамтарсан баг гарган, халдвар гарсан нутаг дэвсгэрт ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Г.Батсүх дараах мэдээллийг өгч байна.
-Хүйдолоо худагт хэдэн адуу томуугаар өвчилсөн байгаа вэ?
-Шинжилгээний хариу өнөөдөр орой гарна. Томуугийн A хүрээний H7 өвчний шинж тэмдэг Хүй долоо худагт байрлаж буй уяачдын адуунаас илэрсэн нь үнэн. Мал эмнэлгийн үржлийн газраас 500 гаруй адууг шинжилгээнд хамруулсан байгаа. Энэ томуу нь малын уушгийг өвчлүүлдэг нэлээд хүнд явцтай өвчин. Өвчилсөн малыг тусгаарлах арга хэмжээ авч байна. Гэхдээ эл халдварын тархах явц хурдан учраас уяачид морьдоо яаралтай шинжилгээнд хамруулах хэрэгтэйг анхааруулж байна.
С.Отгон